АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэж байгаа
Уул уурхайн сайд өнөөдөр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, “Жамп”, “Шар нарст”, “Мондулаан трейд” зэрэг компанийн төлөөлөл оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд оролцсон компанийн удирдлагууд Урт нэртэй хуулиас болоод алт олборлогч олон аж ахуйн нэгж “хаалгаа” барьсан болон усны төлбөр 10 дахин нэмэгдсэн нь өртөг зардлыг өгсөж байгаа талаар дурдаад төрийн байгууллагууд хүнд суртал ихтэй байгаа талаар салбарын сайддаа уламжлав.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газар, Уул уурхайн яам баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллаж байгаа гэдгийг онцлоод Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахын хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэж байгаа талаараа танилцуулав. Мөн салбарынхаа мэргэжлийн холбоодтой мэдээлэл солилцох, тэдний санаа бодлыг Засгийн газар, Уул уурхайн яамнаас гарч буй баримт бичгүүд болон ажиллагаандаа тусгаж ирсэнийг онцлов.
Уул уурхайн сайд өнөөдөр алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав. Уулзалтанд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, “Жамп”, “Шар нарст”, “Мондулаан трейд” зэрэг компанийн төлөөлөл оролцлоо. Энэхүү уулзалтын үеэр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлын талаар харилцан санал солилцлоо. Уулзалтанд оролцсон компанийн удирдлагууд Урт нэртэй хуулиас болоод алт олборлогч олон аж ахуйн нэгж “хаалгаа” барьсан болон усны төлбөр 10 дахин нэмэгдсэн нь өртөг зардлыг өгсөж байгаа талаар дурдаад төрийн байгууллагууд хүнд суртал ихтэй байгаа талаар салбарын сайддаа уламжлав. Уул уурхайн сайд Д.Ганхуяг Засгийн газар, Уул уурхайн яам баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллаж байгаа гэдгийг онцлоод Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахын хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бэлтгэж байгаа талаараа танилцуулав. Мөн салбарынхаа мэргэжлийн холбоодтой мэдээлэл солилцох, тэдний санаа бодлыг Засгийн газар, Уул уурхайн яамнаас гарч буй баримт бичгүүд болон ажиллагаандаа тусгаж ирсэнийг онцлов.
0 Сэтгэгдэл
























