Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Blue” хамтлаг Монголд

2001 онд албан ёсоор байгуулагдсан цагаасаа дэлхий даяар охид, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж, Британийн чартуудыг нэгэн үе тэргүүлж, хөгжмийн дээд шагналуудыг нь хүртсэн “Blue” хамтлаг Монголд зочлохоор болжээ. “All Rise”, “Sorry Seems To Be The Hardest Word“, “Fly By” зэрэг дуугаараа сонсогчдоо байлдан дагуул­сан “BLUE” хамтлаг  “EVENTO” компанийн урилгаар Монголын үзэгч, фэнүүдэдээ бүх су­пер хитүүдээ багтаа­сан тоглол­тоо амьд хөгжим­тэйгээр хийхээр төлөвлөсөн байна. Тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх сарын 14 -нд болохоор товлогджээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 26-нд Лондон хот дахь “Hammersmith Apollo” театрт ганцхан удаа тоглохоор төлөвлөсөн ч тасалбар нь худалдаанд гарсан даруйдаа таван минутын дотор дууссан тул продюсерууд нь бүрэн хэмжээний дэлхийг тойрсон аялан тоглолт хийхээр шийдвэрлэсэн нь хүлгийн жолоогоо нааш залах сэдэл болсон байна. Дашрамд, Британийн шоу ертөнцийн магнат Саймон Ковел­лийн санаачилгаар 2000 онд Lee Ryan ба Anthony Cost нарыг нэгтгэснээр BLUE хамтлагийн түүх эхэлжээ. Ийнхүү Duncan James болон Will Young нэмэгдсэнээр албан ёсоор “BLUE” хамтлаг байгуулагдаж тун удалгүй гайхам амжилт үзүүлэн анхны сингл болох “ALL RISE” нь Британид л гэхэд 1.8 сая гаруй хувиар борлогдсон юм.  
2004 оноос хамтлагийн гишүүд тус тусдаа бие даасан уран бүтээл хийж байгаад 2011 онд 10 жилийнхээ ойгоор эргэн нэгдсэн. Тэд сүүлийн цомгоо “ROULETTE” нэртэйгээр гаргаж, дизайныг нь казиногийн өнгө аясыг шингээн урласан нь энэ сарын 9-нөөс дэлхий даяар худалдаалагдаж байна.
0 Сэтгэгдэл
ирдгээрээ ирэд үнэн санаа зовмоор ***** улайна гж сая л болло нобш гэж юундаа итгэхгүй байгаан бэ цөөхөн хүн ирэд болсонгүйэээ ийм болхоор л өмнөх дуучид нь бас болиод байсан бхөө хэзээ гадны дуучид ирэгхүи бхдаа таарсан улс
haha bas neg hudlaa sensaats uu? ene EVENTO company gj buur duurtsen company bdag bhaa dandaa l ene compnay.iin nereer irlee gj hudlaa shaanaa hahaha
haha iin onigoon hun ineehee bsan teghuu
irlee yu
uznee goyo hamtlag shuu
Хамгийн их уншсан