COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
СКАЙТЕЛ ГРУПП ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ СИСТЕМД ШИЛЖЛЭЭ
Монголын үүрэн холбооны Скайтел Групп хамгийн сүүлийн үеийн, дэлхийн стандартын үйлчилгээ, төлбөр тооцооны дэвшилтэт шинэ системд шилжиж, хэрэглэгчдийнхээ санал хүсэлтэд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхэд бэлэн боллоо. Техникийн шинэчлэл ийнхүү амжилттай хэрэгжсэнээр хэрэглэгчиддээ хүргэж буй үйлчилгээний чанар илүү сайжирч, олон давуу тал бүхий шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэх боломж бий болж байна. Энэхүү шилжилттэй холбоотойгоор дугаар шилжүүлэлт, нэгж цэнэглэлт, төлбөр төлөлт, бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэлт зарим талаар доголдож, хэрэглэгчдийг чирэгдүүлсэн асуудал гарсан тул эрхэм хэрэглэгч та бүхнээсээ хүлцэл өчье. Эдгээр тулгамдсан асуудлыг Скайтел группын инженер техникийн ажилтнууд, гадны мэрэгжилтнүүдтэй хамтран шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд цаашид сүлжээний ачааллыг хэвийн хангах техникийн нөхцөл боломжийг бүрдүүлж ажиллах болно. Системийн шинэчлэлтийг ойлгон бидэнтэй хамт байж, биднийг ажлыг хүндэтгэн хүлээж авсан эрхэм хэрэглэгч танд талархал илэрхийлье!
Техникийн шинэчлэлтэй холбоотой санал хүсэлтийг pr@skytel.mn , Лавлагаа мэдээллийн 1510, 1515, 11319191 дугаарт хүлээн авч шуурхай шийдвэрлэж байгаа болно.

Скайтел Групп
Техникийн шинэчлэлтэй холбоотой санал хүсэлтийг pr@skytel.mn , Лавлагаа мэдээллийн 1510, 1515, 11319191 дугаарт хүлээн авч шуурхай шийдвэрлэж байгаа болно.

Скайтел Групп
0 Сэтгэгдэл
























