Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Тун удахгүй “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноны нээлт болно

Хувьсал продакшины  анхны дэлгэцийн уран бүтээл болох  UB Film media кино групптэй хамтран бүтээсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” монголын уран сайхны кино энэ оны ёсдүгээр сарын-9 нд албан ёсоор нээлтээ хийх бөгөөд мөн сарын 12,13нд кино театруудын дэлгэцнээ гарах юм байна. Уг уран бүтээлийн  зохиолыг МУСТА Д.Ганцэцэг жил гаруй хугацаанд бичсэн ба киноны дууны аяыг Л.Балхжав, үгийг нь UBS-ийн сэтгүүлч П.Одгэрэл зохиосоноороо онцлог ажээ.
Тус киноны гол дүрд  Улсын драмын эрдмийн театрын жүжигчин МУГЖ У.Уранчимэг, МУСТА Д.Ганцэцэг, жүжигчин А.Ганчимэг болоод ҮДБЭТ-ын бүжигчин МУСТА М.Бямбаа, Солонгос улсад жүжигчиний сургууль төгссөн  залуу жүжигчин Энхтүвшин зэрэг мэргэжлийн 90 гаруй уран бүтээлчид хамтран тоглосон байна. Харин ерөнхий зураглаачаар нь та бүхний сайн мэдэх “Улаан дөрвөлжин”, “Орхидос 1,2” зэрэг сүүлийн үед нэрд гараад байгаа олон киноны зураглаачаар ажилласан Отгонбаяр ажилласан байна. Зэрлэг цэцэгсийн хүлэмж хэмээх содон нэртэй уг киноны гол үйл явдал нь 1981 онд болох бөгөөд уг уран бүтээлээр тухайн үеийн нийгмийг тод харуулах ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан