Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Өнөөдөр орой FREEDOM шоу дээр Хөгжмийн эрх чөлөөг мэдэрцгээе
30.000 мянган залууст зориулсан FREEDOM шоу тоглолт өнөөдөр 21 цагт Төв Цэнгэлдэх хүрээлэнд эхлэхэд бэлэн боллоо.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ цаг үед оюутан залуучуудын нэгдсэн цугларалт болгож “G sounds production” -аас санаачлан энэ намрын хамгийн анхны “FREEDOM”шоу тоглолтыг энэ сарын 30-нд 21:00-н цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд ганцхан удаа зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар 18.000 гаруй оюутан залуучууд билетээ авч, нэрсээ бүртгүүлэн нэгдсэн цугларалтандаа нэгдэхээр болжээ. 30.000 мянган залууст зориулсан уг шоунд Рок поп, Хип хоп, Амьд хөгжмийн шилдэг хамтлагууд урилгаар оролцох бөгөөд монголын шилдэг DJ нар мөн урилгаар оролцож гайхалтай бүтээлүүдээ эгшиглүүлэх гэнэ.

Шоу тоглолтын тасалбар 10.000 мянган төгрөгөөр худалдаалагдах ба билетийг Төв Цэнгэлдэх хүрээлэнгийн тасалбар борлуулах цэг, Нi Fi records-н бүх салбаруудаар зарж байгаа бөгөөд мөн УБ лавлах 1617, 94980707 утсаар захиалан үнэгүй хүргэж өгнө

Нэг орой Эрх чөлөөгөө мэдрэн найз нөхөд хамт олноороо Баасан гарагийн орой FREEDOMшоу дээр уулзацгаая.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан