Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Индианчуудын соёлыг маргааш мэдэр

Индиан урлагийн нэрт “Имайра” хамтлаг Монголд төдийгүй Азид анх удаа энэ сарын 5, 6-нд Соёлын төв өргөөнд тоглолтоо хийх гэж байна. Тэд өчигдөр Улаанбаатар хотод ирж, хэвлэлийн бага хурал хийж, индиан үндэсний хувцастайгаа Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Уг тоглолтыг урлагт хайртай дөрвөн залуу нэгдэн дэлхийн соёл иргэншлийн нэгэн том төлөөлөл болох эртний угсаа гарал нэг индианчуудын урлаг, соёлоос эх орон нэгтнүүддээ танилцуулахаар ийнхүү зохион байгуулж байгаа аж. Индиан өв, соёлоо өнөөдрийг хүртэл хадгалан түгээн дэлгэрүүлж яваа “Имайра” хамтлаг нь 1990 онд Өмнөд Америкийн уугуул иргэн болох Боливи улсын иргэн Милтон Элвис Колкүэ Гуаравиа, Перу улсын иргэн Дани Кама Хинохоса нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулагджээ. Тэд ардынхаа үндэснийхээ дуу, хөгжмийг амьдаар тоглохоос гадна дэлхийн сонгодог хөгжим, аязуудыг орчин үеийн болон уламжлалт хөгжмийн зэмсгүүдээрээ тоглож дуулахын зэрэгцээ индиан бүжгийг бүждэг хамтлаг юм байна. “Имайра” хамтлаг нь долоо цомог гарган Хорват, АНУ, Польш, ХБНГУ зэрэг орноор аялан тоглолт хийж байжээ. Тэд тоглолтоороо үзэгчдэд хэзээ ч мартагдашгүй дулаан уур амьсгал, үл мартагдах хөгжмийн аялгуу, өвөрмөц бүжгийн хөдөлгөөн, хүн байгаль хоёр мөнхийн холбоотой шүү гэдгийг сануулах гол зорилготой байдаг аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан