COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Арслан заан цаг уурын өөрчлөлтөөс үүдсэн генийн өөрчлөлтийн улмаас устжээ
/” Royal British Columbia” музей дэх үслэг арслан зааны үзмэр/
Манай дэлхийн хуурай газрын хамгийн сүр хүчтэй аварга хөхтөн амьтан одоогоос 4.5 сая гаруй жилийн өмнө Африк, Европ, Ази, Хойд Америк гэх зэрэг газар амьдарч байсан. Харин үслэг арслан заан бол арслан зааны төрөл зүйл дотроос хамгийн сүүлийнх нь байсныг өнөөдрийг хүртэл хүмүүсийн буруутай үйлдлээс буюу ан хийсний улмаас устсан гэж үздэг байсныг няцаалаа. Үүнээс гадна вирусын халдвараас болж дархлааны систем эь эсэргүүцэл үзүүлж чадаагүйн улмаас үй олноороо устсан гэх таамаглал ч бий. Тэгвэл Лондонгийн судлаачдын багтай хамтарсан Швед улсын Үндэсний түүхийн музейн доктор Лав Дейлены баг дээрх дүгнэлтийг дахин шинжлэхээр ханцуй шамлан оржээ. Түүний шинжилгээнд өөр хоорондоо ялгаатай цаг үед устаж үгүй болсон нийтдээ 300 гаруй арслан зааны ДНК-г ашиглажээ. Дөрвөн жилийн турш нарийн судалсны эцэст хийсэн урьдчилсан дүгнэлтийг сонсоод археологчид, эртний амьтан судлаачид мэл гайхав. Юу гэвэл арслан зааны дийлэнх тоо толгой дэлхийн цаг уурын өөрчлөлт явагдахаас өмнө цөөрч эхэлсэн аж. Мөстлөгийн үеийн сүүл буюу 50.000-20.000 жилийн өмнө энэ амьтны тоо үлэмж ихээр буурсан ч зүүн зүгээс нүүж ирсэн сүргийн хөдөлгөөн Европын тоо толгойг нөхсөн. Гэвч арслан зааны сүрэг хахир хатуу гэнэтийн уур амьсгалыг даван амьд үлдэхдээ генийн өөрчлөлт орсон учраас мөхсөн гэсэн ерөнхий дүгнэлтийг өгчээ. Тун удахгүй албан ёсны мэдээг олон нийтэд тайлагнахаа судалгааны багийнхан “BBC” телевизд өгсөн ярилцлагатаа хэлэв.
/” Royal British Columbia” музей дэх үслэг арслан зааны үзмэр/
0 Сэтгэгдэл
























