АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
“Оюу Толгой” ХХК-ийн шинэ Гүйцэтгэх ерөнхий захирлыг томиллоо
Улаанбаатар хотноо өнөөдөр болсон “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) ээлжит хурлаар тус компанийн шинэ Гүйцэтгэх ерөнхий захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр ноён Крэйг Киннелийг дэмжиж баталлаа. Эдүгээ Рио Тинтогийн зэсийн салбарын маркетингийн захирлын албыг хашиж байгаа ноён Крэйг Киннел 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ албандаа орох юм.
Ноён Киннел Рио Тинто группийн зэсийн бизнесийн орлогыг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх, түүний дотор Оюу Толгойн зэсийн баяжмалыг олон улсын нөхцөлөөр худалдаалах гэрээ байгуулахад сүүлийн гурван жил чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Крэйг Киннел энэ албан тушаалд ажиллах болсонд би баяртай байна. Тэрбээр эрчтэй, чадварлаг удирдагч болохоо харуулсан хүн юм. Оюу Толгой томоохон бүтээн байгуулалт байхаа нэгэнт больж, өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, найдвартай явуулж буй компани боллоо. Өмнө нь хэд хэдэн уурхайг удирдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр үнэ хүргэж борлуулж ирсэн арвин туршлага өвөртөлсөн Крэйг Киннел Оюу Толгойг ойрын ирээдүйд амжилттай удирдаж чадах хамгийн тохирсон сонголт мөн” гэж онцлон тэмдэглэв.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирлын хувьд ноён Киннел тус компанийн бүхий л үйл ажиллагаа, түүний дотор үйлдвэрлэлийн аюулгүй байдал, стратеги, уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүхий л зөвшөөрөл, лиценз, үйлдвэрийн өсөлттэй холбоотой асуудлыг бүхэлд нь хариуцахаас гадна “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх удирдлагын хороог даргалах ажээ.
Ноён Крэйг Киннел уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай. Шотландын Санкт Эндрью хотод төрсөн тэрээр 1985 онд Пейсли дээд сургуулийн маркетинг, эдийн засгийн ангийг бакалавр зэргээр төгссөн даруйдаа Рио Тинтод анх ажилд оржээ. Тэрээр 1992 онд Английн Креньфилдийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнээс хойш Рио Тинтод янз бүрийн албан тушаал хашиж, тухайлбал, Рио Тинтогийн ураны салбарын гүйцэтгэх захирал, дараа нь Рио Тинтогийн төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
Улаанбаатар хотноо өнөөдөр болсон “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн (ТУЗ) ээлжит хурлаар тус компанийн шинэ Гүйцэтгэх ерөнхий захирал бөгөөд Ерөнхийлөгчөөр ноён Крэйг Киннелийг дэмжиж баталлаа. Эдүгээ Рио Тинтогийн зэсийн салбарын маркетингийн захирлын албыг хашиж байгаа ноён Крэйг Киннел 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ албандаа орох юм.Ноён Киннел Рио Тинто группийн зэсийн бизнесийн орлогыг нэмэгдүүлэх стратегийг хэрэгжүүлэх, түүний дотор Оюу Толгойн зэсийн баяжмалыг олон улсын нөхцөлөөр худалдаалах гэрээ байгуулахад сүүлийн гурван жил чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.
“Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх хэлэхдээ “Крэйг Киннел энэ албан тушаалд ажиллах болсонд би баяртай байна. Тэрбээр эрчтэй, чадварлаг удирдагч болохоо харуулсан хүн юм. Оюу Толгой томоохон бүтээн байгуулалт байхаа нэгэнт больж, өдөр тутмын бизнесийн үйл ажиллагааг тогтвортой, найдвартай явуулж буй компани боллоо. Өмнө нь хэд хэдэн уурхайг удирдаж, уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр үнэ хүргэж борлуулж ирсэн арвин туршлага өвөртөлсөн Крэйг Киннел Оюу Толгойг ойрын ирээдүйд амжилттай удирдаж чадах хамгийн тохирсон сонголт мөн” гэж онцлон тэмдэглэв.
“Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх ерөнхий захирлын хувьд ноён Киннел тус компанийн бүхий л үйл ажиллагаа, түүний дотор үйлдвэрлэлийн аюулгүй байдал, стратеги, уурхайн үйл ажиллагаа явуулахтай холбоотой бүхий л зөвшөөрөл, лиценз, үйлдвэрийн өсөлттэй холбоотой асуудлыг бүхэлд нь хариуцахаас гадна “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх удирдлагын хороог даргалах ажээ.
Ноён Крэйг Киннел уул уурхайн салбарт олон жил ажилласан туршлагатай. Шотландын Санкт Эндрью хотод төрсөн тэрээр 1985 онд Пейсли дээд сургуулийн маркетинг, эдийн засгийн ангийг бакалавр зэргээр төгссөн даруйдаа Рио Тинтод анх ажилд оржээ. Тэрээр 1992 онд Английн Креньфилдийн удирдлагын сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Түүнээс хойш Рио Тинтод янз бүрийн албан тушаал хашиж, тухайлбал, Рио Тинтогийн ураны салбарын гүйцэтгэх захирал, дараа нь Рио Тинтогийн төмөр болон титаны салбарын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
0 Сэтгэгдэл
Bilguun
Odoo l jigdreh shig bolj baigaan baina.
2013.09.11
























