COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Майли: “Сүүлд гаргасан клипэндээ өөрийнхөө дотор байгаа уйтгар гунигаа гаргахыг хүссэн”
MTV-н тайзан дээр санаанд оромгүй үзүүлбэр үзүүлж, хаа сайгүй хэлээ гаргасан Майли яах аргагүй түрүү сарын хэвлэлийн гол бай болсон. Тэгвэл олон нийтэд цацагдаад ердөө 2 хонож байгаа түүний “Wrecking ball” дуун дээрээ бүрэн нүцгэлсэн нь гал дээр тос нэмээд авах шиг болов. Энэ талаар Элвис Дюраны өглөөний нэвтрүүлэгт оролцох үеэрээ Майли энэ дуунд өөрийхөө дотор байгаа сэтгэлийн зовиур, шаналалаа харуулахыг маш их хүссэн талаараа ярьжээ. Түүнчлэн клипний зураг авалт дуусаад үзэхэд “Миний нүцгэлсэн хэсгийг харахаас илүүтэй нүдэнд минь хурсан уйтгар гунигийг хараад энэ удаа тэднийг арай өөр зүйл бодоосой” гэж юу юунаас илүү хүссэн гэв. Харин Майлигийн аав Билли Рей Сайрус “Хүмүүс энэ тэнэг шүүмжлэлээ болих хэрэгтэй. Түүнийг илүү уран бүтээлч талаас нь ойлгоход юу нь болохгүй байна аа? Хэрвээ үнэхээр муу дуучин бол 48 цаг хүрэхгүй хугацаанд 40 сая хүн үзэхгүй нь ойлгомжтой” гэж ET цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний шинэ тэсрэлт хийсэн бүтээлийн доор хуучин найз залуу Лиам тэр хоёр харилцаагаа дахиад шинээр эхлэх хэрэгтэй, тэгвэл хуучин Майли эргэж ирнэ, хүмүүсийг тоох хэрэггүй, гайхалтай уран бүтээл болжээ гэсэн сэтгэгдлүүд дийлэнхийг нь эзэлжээ.
MTV-н тайзан дээр санаанд оромгүй үзүүлбэр үзүүлж, хаа сайгүй хэлээ гаргасан Майли яах аргагүй түрүү сарын хэвлэлийн гол бай болсон. Тэгвэл олон нийтэд цацагдаад ердөө 2 хонож байгаа түүний “Wrecking ball” дуун дээрээ бүрэн нүцгэлсэн нь гал дээр тос нэмээд авах шиг болов. Энэ талаар Элвис Дюраны өглөөний нэвтрүүлэгт оролцох үеэрээ Майли энэ дуунд өөрийхөө дотор байгаа сэтгэлийн зовиур, шаналалаа харуулахыг маш их хүссэн талаараа ярьжээ. Түүнчлэн клипний зураг авалт дуусаад үзэхэд “Миний нүцгэлсэн хэсгийг харахаас илүүтэй нүдэнд минь хурсан уйтгар гунигийг хараад энэ удаа тэднийг арай өөр зүйл бодоосой” гэж юу юунаас илүү хүссэн гэв. Харин Майлигийн аав Билли Рей Сайрус “Хүмүүс энэ тэнэг шүүмжлэлээ болих хэрэгтэй. Түүнийг илүү уран бүтээлч талаас нь ойлгоход юу нь болохгүй байна аа? Хэрвээ үнэхээр муу дуучин бол 48 цаг хүрэхгүй хугацаанд 40 сая хүн үзэхгүй нь ойлгомжтой” гэж ET цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Түүний шинэ тэсрэлт хийсэн бүтээлийн доор хуучин найз залуу Лиам тэр хоёр харилцаагаа дахиад шинээр эхлэх хэрэгтэй, тэгвэл хуучин Майли эргэж ирнэ, хүмүүсийг тоох хэрэггүй, гайхалтай уран бүтээл болжээ гэсэн сэтгэгдлүүд дийлэнхийг нь эзэлжээ. П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
























