АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Нүүрсний үнийн талаар дахин хэлэлцэнэ
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааг дэмжих, алдагдал гаргахгүй байх зорилгоор энэ жил нэг тонн нүүрсийг 15000 төгрөгөөр борлуулах тогтоол гаргаж тус компанийн ТУЗ-д хүргүүлсэн. Учир нь, орон нутгийн төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг “Таван толгой” уурхай сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа, түүнээс улбаалан орон нутагт хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын олон ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учирч байгаа юм. Хэрэв нэг тонн нүүрсийг 15000 төгрөгөөр худалдаалбал орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаа цаашид алдагдахгүй байхад дэмжлэг болно, орон нутгийн төсөв ч доголдохгүй байхад хувь нэмэр болно гэж албаныхан үзэж байна. Цаашлаад Өмнөговь аймгийн иргэд нийслэл хот болон бусад аймгийн хэрэглэгчидтэй харьцуулахад хамгийн хямд зардлаар нүүрс худалдаж авдаг учраас нь боломжтой шийдвэр гэж хэлж байлаа.
Энэ үнээр тооцоход иргэд нүүрсний тээвэрлэлтийн зардал, ачилт буулгалтын зардал гээд гэрийнхээ гадаа буулгах хүртэл процессийг тооцоход тонн нүүрс дунджаар 30 гаруй мянган төгрөг болж байгаа. Гэсэн ч нөгөө талаасаа нүүрсний үнийг ингэж нэмэх шаардлагагүй, хуучин үнээрээ борлуулах нь зүйтэй гэж үзэн аймгийн Засаг дарга Б.Бадраа энэ шийдвэрт хориг тавьсан байна. Учир нь, “Таван толгой” ХК хэдий орон нутгийн өмчит компани, орон нутгийн төсөв алдагдалтай байгаа ч ард иргэдэд аль болох ачаа нэмэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх гарц хайх хэрэгтэй гэж аймгийн Засаг дарга үзжээ. Тиймээс албаныхан энэ асуудлыг ахин хэлэлцэхээр болсон. Одоогоор нүүрсний үнэ эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.
Өмнөговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагааг дэмжих, алдагдал гаргахгүй байх зорилгоор энэ жил нэг тонн нүүрсийг 15000 төгрөгөөр борлуулах тогтоол гаргаж тус компанийн ТУЗ-д хүргүүлсэн. Учир нь, орон нутгийн төсвийн ихэнх хувийг бүрдүүлдэг “Таван толгой” уурхай сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллаж байгаа, түүнээс улбаалан орон нутагт хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын олон ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учирч байгаа юм. Хэрэв нэг тонн нүүрсийг 15000 төгрөгөөр худалдаалбал орон нутгийн өмчит “Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаа цаашид алдагдахгүй байхад дэмжлэг болно, орон нутгийн төсөв ч доголдохгүй байхад хувь нэмэр болно гэж албаныхан үзэж байна. Цаашлаад Өмнөговь аймгийн иргэд нийслэл хот болон бусад аймгийн хэрэглэгчидтэй харьцуулахад хамгийн хямд зардлаар нүүрс худалдаж авдаг учраас нь боломжтой шийдвэр гэж хэлж байлаа. Энэ үнээр тооцоход иргэд нүүрсний тээвэрлэлтийн зардал, ачилт буулгалтын зардал гээд гэрийнхээ гадаа буулгах хүртэл процессийг тооцоход тонн нүүрс дунджаар 30 гаруй мянган төгрөг болж байгаа. Гэсэн ч нөгөө талаасаа нүүрсний үнийг ингэж нэмэх шаардлагагүй, хуучин үнээрээ борлуулах нь зүйтэй гэж үзэн аймгийн Засаг дарга Б.Бадраа энэ шийдвэрт хориг тавьсан байна. Учир нь, “Таван толгой” ХК хэдий орон нутгийн өмчит компани, орон нутгийн төсөв алдагдалтай байгаа ч ард иргэдэд аль болох ачаа нэмэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх гарц хайх хэрэгтэй гэж аймгийн Засаг дарга үзжээ. Тиймээс албаныхан энэ асуудлыг ахин хэлэлцэхээр болсон. Одоогоор нүүрсний үнэ эцсийн байдлаар шийдэгдээгүй байна.
0 Сэтгэгдэл
























