Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Жинхэнэ уран бүтээлч сэтгэлгээ гэж үүнийг хэлдэг байх
Та гудамжинд сүндэрлэсэн жирийн нэг хөшөөг хамгийн сүүлийн үеийн Ray-bans шил, Diesel өмд, Rolex цагтайгаар төсөөлж чадах уу?

     Тэгвэл энэ зураглалыг бодит болгосон хүн бол Францын фото зурагчин Лео Кайллард юм. Түүний “Чулуун Хипстер” /Hipster in Stone/ нэртэй төсөл маш амжилттай явагдаад зогсохгүй урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шийдлээр энгийн хөшөөг амилуулж байна. Дөнгөж 28 настай энэ залууд түрүү жил Луврын музейг сонирхож байх үеэрээ ийм санаа төрсөн гэнэ. Тэрээр “Тэнд байсан гайхамшигтай хөшөөний ихэнхи нь бидний өдөр тутмын хувцас загварын сэтгүүлээс хардаг моделиуд шиг маш загварлаг позтой, харц нь маш ихэмсэг байсан. Тэгээд л тэдний биед орчин үеийн хувцас өмсүүлж байгаад зураг авбал сайхан даа” гэсэн хачин бодол гэнэтхэн ороод ирсэн.  Харин яагаад заавал орчин үе рүү аваачихаар шийдсэн бэ гэвэл энэ хөшөөнүүд бүх цаг үеийн бэлгэ тэмдэг болсон бурхад, нэр цуутай хүмүүс ч гэлээ хувцас өмссөний дараа зүгээр л гудамжаар явдаг хүн бүрийн харц  булаасан залуус болоод хувирчихсан. Хамгийн сонирхолтой нь надад тэр ховор нандин хөшөөнд хүрэх эрх мэдэл байхгүй шүү дээ . Зөвшөөрөл аваад хувцаслалаа гэхэд хэмжээг яаж тооцох, яаж багтаах вэ гээд л асуудал үүснэ. Тиймээс хамгийн сүүлийн үеийн “Фотошоп” миний энэ төслийн гол зэвсэг болсон” хэмээн NBC цахим хуудсанд ярьжээ. Хэдийгээр маш их цаг хугацаа зарцуулсан ч таны нүдэнд яг бодит юм шиг харагдаж байгаа нь л чухал талаар Лео хэлээд энэ зургийн цуглуулгадаа мөн 17 дугаар зууны хипстерүүдийг багтаан бүхэл бүтэн цуглуулга ном гаргах төлөвлөгөөтэй байгаагаа дурьдсан юм.  Түүний энэ төсөл эцсийн байдлаар дараа жилийн аравдугаар сард бэлэн болж Парис, Лондон, Нью-Йоркд анхны үзэгслэнгээ нээнэ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан