COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Эми Уайнхаусын хөргийн орлогыг түүний санд хандивлав

Хоёр жилийн өмнө харамсалтайгаар хорвоог орхисон дуучин Эми Уайнхаусын нэрээр нэрлэж, түүний бүтээлийг мөнхжүүлэх зорилготой сан АНУ-д үйл ажиллагаа явуулдаг. Үе үеийн жазз, рэги, соул хөгжим сонирхогч шүтэн бишрэгчид болон дахин давтагдашгүй түүний уран бүтээлийг хүндэтгэн бий болсон энэ санд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан хүний тоог хөрөг зураач Жеймс Вилкингсон нэгээр нэмлээ. Түүний урласан алдарт дуучны 1.5 метр өндөртэй хөрөг өнгөрсөн баасан гарагт Хемпшир мужийн “Конкорд” клубт зохион байгуулсан дуудлага худалдаанд 500 фунт стерлингт хүрчээ. Жеймс хөрөг зургаар дагнаж уран бүтээл хийгээд 30 жилийн нүүрийг үзэж байгаа ба зургийн бүх орлогыг хандивлаж байгаа юм. Тэрээр “Би дуу хөгжимд хайртай. Гэхдээ цөөн хэдэн хамтлаг, дуучин миний сэтгэлд маш их ойр байдгийн нэг бол Эми. Тиймээс ч түүний хөргийг бүтээх бол надад нэр төрийн хэрэг байлаа. Түүгээр зогсохгүй бага ч болов мөнгийг энэ санд хандивласнаар олон нийтэд хүрээгүй жазз хөгжмийн домог болсон бүсгүйн сайхан дуунуудыг сонсох өдрийг ойртуулж байгаа болов уу” хэмээн Today.com цахим хуудсанд ярьжээ.

/Зургийн хүрээг алдарт хит “Rehab” дууны үгээр чимэглэжээ/
0 Сэтгэгдэл