COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Унтаахай хэрэм
Хүний гарын алганаас ч хэтрэхгүй энэ бяцхан амьтан ер тааралдсан газраа л унтаж байдаг аж. Эзнийхээ зөөврийн компьютер дээр, нэг бол зургийн аппарат дээр, бүр кофены аяганд нь хүртэл багтаад унтчихсан байж байдаг гэнэ.
Роб гэдэг нэртэй болоод байгаа энэ унтаахай хэрмийг байгаль ан амьтны тухай кино хийдэг Пол Уильямс хэмээх уран бүтээлч Шриланкаас олжээ. Тэрээр Шриланкад цоохор ирвэсний зураг авч яваад буцахдаа машины зогсоолын хажууханд энэ бяцхан амьтан өрөвдөлтэйгөөр хэвтэж байхыг харсан гэнэ. Тэр эхэндээ хэрмийг үхсэн юм байх гэж бодсон ч дөхөөж үзэхэд амьсгаатай төдий, маш их даарч чичирч байсан учир алган дээрээ тавиад дулаацуулахад тэр дороо унтаад өгчээ. Ингээд тэрээр хэрмийг эдгээхээр түр хугацаанд асарч, буцаагаад байгальд нь тавьж, эцэг эхийг нь олж өгөх гэсэн боловч тэр хавийн ой модонд хэрэмний гэр бүлийн ул мөр ч олдоогүй учраас аргагүйн эрхэнд гэртээ авчирсан байна. Одоо хэрэм эзнийхээ энгэрийн халаасанд өдөржин бүүвэйлэгдэн унтаж өдөр хоногийг өнгөрүүлж байгаа ч Пол Уильямс түүнийг төрөлх байгальд нь тавих бодолтой байгаа аж. Учир нь, Энэтхэгт олноороо байдаг палм хэмээх энэ хэрэм хүний асаргаанд бол таван жил л амьдардаг гэнэ.





Хүний гарын алганаас ч хэтрэхгүй энэ бяцхан амьтан ер тааралдсан газраа л унтаж байдаг аж. Эзнийхээ зөөврийн компьютер дээр, нэг бол зургийн аппарат дээр, бүр кофены аяганд нь хүртэл багтаад унтчихсан байж байдаг гэнэ. Роб гэдэг нэртэй болоод байгаа энэ унтаахай хэрмийг байгаль ан амьтны тухай кино хийдэг Пол Уильямс хэмээх уран бүтээлч Шриланкаас олжээ. Тэрээр Шриланкад цоохор ирвэсний зураг авч яваад буцахдаа машины зогсоолын хажууханд энэ бяцхан амьтан өрөвдөлтэйгөөр хэвтэж байхыг харсан гэнэ. Тэр эхэндээ хэрмийг үхсэн юм байх гэж бодсон ч дөхөөж үзэхэд амьсгаатай төдий, маш их даарч чичирч байсан учир алган дээрээ тавиад дулаацуулахад тэр дороо унтаад өгчээ. Ингээд тэрээр хэрмийг эдгээхээр түр хугацаанд асарч, буцаагаад байгальд нь тавьж, эцэг эхийг нь олж өгөх гэсэн боловч тэр хавийн ой модонд хэрэмний гэр бүлийн ул мөр ч олдоогүй учраас аргагүйн эрхэнд гэртээ авчирсан байна. Одоо хэрэм эзнийхээ энгэрийн халаасанд өдөржин бүүвэйлэгдэн унтаж өдөр хоногийг өнгөрүүлж байгаа ч Пол Уильямс түүнийг төрөлх байгальд нь тавих бодолтой байгаа аж. Учир нь, Энэтхэгт олноороо байдаг палм хэмээх энэ хэрэм хүний асаргаанд бол таван жил л амьдардаг гэнэ.





0 Сэтгэгдэл
























