Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
МЗЭ-ИЙНХЭН ШИРҮҮХЭН ХУРАЛДЛАА
Монголын зохиолчдын Их хурал өнгөрсөн баасан, бямба гарагт болж өндөрлөлөө. Өнгөрсөн дөрвөн жилийн тайлангаа хэлэлцэж, ирэх дөрвөн жилд Монголын зохиолчдын эвлэл /МЗЭ/-ийг удирдах бүрэлдэхүүнийг сонгох тус хурал нэлээд ширүүхэн уур амьсгалтай болжээ.
Эхний өдрийн хурлаар одоогийн удирдлагуудын үйл ажиллагааг ширүүхэн шүүмжилж, хийсэн зүйлгүй атал ирэх жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөгөөрөө зохиолчдыг хуурах гэж оролдлоо хэмээн дургүйлхсэн юм. Харин хоёр дахь өдрийн хурал арай намдуу үргэлжилж, шөнө дөл хүртэл хуралдаад МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүдийг сонголоо. Хурлын шийдвэрээр удирдах зөвлөлийн даргаар зохиолч Ц.Буянзаяаг сонгожээ. Шинээр сонгогдсон Удирдах зөвлөл ойрын хугацаанд хуралдаж, МЗЭ-ийн гүйцэтгэх захирлыг томилох аж. Өдгөө тус эвлэлийг яруу найрагч Г.Мөнхцэцэг удирдаж байгаа билээ. Харин түүнийг улираан томилох уу, өөр хүнээр солих уу гэдгийг Ц.Буянзаяа тэргүүтэй шинэ багийнхан шийднэ.
0 Сэтгэгдэл
Энэ Буянзаяа гэж хэн бэ хэн таних юм Ямар бүтээл байна аан
Тийм ээ, БУЯНЗАЯА, АЮУРЗАНА, ЧИНБАЯР, БАТХУЯГ... НАРЫН ХҮЧИРХЭГ ЗАЛУУС МЗЭ-ийг УДИРДАНА УУ, ГЭХЭЭС ШАЛЬДАР, БУЛЬДАР, АРХИ, АВГАЙ /НӨХӨР/ ЭРГҮҮЛСЭН, НУТАГ, НУГЫН, НАМ, ЭВСЛИЙН ҮЗЭЛД ЭРГЭЛДСЭН ЭТГЭЭДҮҮД ЧАДАХГҮЙШ ДЭЭ. ДЭЭРХ ЗАЛУУС, ТЭДНИЙ ЖИШГИЙН ЗОХИОЛЧДЫГ УДИРДЛАГАД ГАРАГХ ХЭРЭГТЭЙ.
Энэ Буянзаяа гэж хэн бэ хэн таних юм Ямар бүтээл байна аан
Хамгийн их уншсан