COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Дэлхийн хамгийн жижигхэн сармагчинтай танилцаарай

Та Манай гараг дээрх хамгийн жижигхэн биетэй сармагчинг харахыг хүсвэл Бразилаас баруун зүгт орших Амазоны сав газар, Колумб, Эквадор, Перу, Болив зэрэг улсын халуун орны ой модонд зочилж болох юм. Жингээрээ 100 гр хүрэх үү үгүйтэй энэ бяцхан амьтан дээд тал нь хоёр насанд хүрсэн сармагчин болон нэг ба хоёр эмэгчин сармагчингаас бүрдсэн 5-9 сармагчинтай нэг бүлэг үүсгэн амьдардаг өнөр өтгөн гэр бүлий амьдралтай. Тэдний толгой, хүзүүний урт нийлээд ердөө 117-152мм байхад сүүлийн урт 172-229мм хүрнэ. Биеийн үсний өнгө бор шаргал, саарал ба толгойгоо 180 градус эргүүлэх чадвартайгаараа онцлог. Бусад төрлийн сармагчны адилаар хоорондоо маш сонирхолтой дуу авиагаар ойлголцох ба байршлын мэдээлэл болон анхааруулах дохио өгөхдөө гурван төрлийн дуут дохиог хамгийн их хэрэглэнэ. Эмэгчин сармагчин жилд хоёр удаа зулзага гаргаж бүлэг доторх гишүүд эв найрамдалтайгаар санаа тавина.

Нэг бүлэг сармагчин ердөө 0.1-0.4 га талбайг эзэгнэх буюу хооллолтын хувьд тэд модны давирхайгаар амиа зогоож давирхай дуусмагц өөр сууц хайна. Ингэхдээ модонд үүссэн нүхийг мэрэх замаар давирхайг гарган авахаас гадна цэцгийн шүүс болон жимсээр хооллох нь бий. “Халаасны сармагчин”-гийн хурдан шаламгай хөдөлгөөн, бүлтгэр нүд зэргийг харсан хүмүүс ихэд өхөөрддөг болороор гэрийн тэжээвэр амьтнаа болгох хүсэлтэй байдаг ч заавал хоёр эсвэл түүнээс дээш тоогоор амьдрах учраа зөвшөөрдөггүй аж. Тэдний шүд, савар нь маш хурц учраас бие биенээ гэмтээх тохиолдол их гардаг талаар “National Geographic” сэтгүүлийн ажилтан тэмдэглэжээ.

0 Сэтгэгдэл