АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Д.Ганхуяг сайд Чалко компанийн Ерөнхийлөгчтэй уулзлаа
Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Чалко компанийн Ерөнхийлөгч Сионг Вэйпинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг “Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны гол салбарт амжилттай хамтарч ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн гэрээнд “Эрдэнэс Таван Толгой” компанийн талд ашигтай өөрчлөлт оруулсанд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн “Эрдэнэс Таван Толгой” ХК бол монголын нийт ард түмний хувьцааг эзэмшдэг компани юм. Бид дэд бүтэц, тодруулбал төмөр зам, цахилгаан станц барих, зэргээр энэ компанийн үнэ цэнийг нэмэгдүүлж байна” гэдгийг онцоллоо.
“Эрдэнэс Таван Толгой” ХК нь Хятадын Чалко компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгана.
БНХАУ-ын төрийн өмчит Чалко компанийн хувьцааны 70 орчим хувийг Хятадын Засгийн газар эзмшдэг. Өнгөт металлын зах зээлд дээр ажилладаг, 70 гаруй тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийд салбартаа тэргүүлэх компани гэдгийг тус компанийн Ерөнхийлөгч Сионг Вэйпинг онцолж байлаа.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Бид чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх болно. Та бүхнийг аль болох олон улсын зэх зээлийн үнээр манай бүтээгдэхүүнийг худалдан авна гэж найдаж байна. Цаашдаа гэрээг ойлгомжтой, ил тод, олон улсын түвшний “Off take” гэрээ болгон сайжруулах нь зүйтэй юм” гэлээ.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг БНХАУ-ын Чалко компанийн Ерөнхийлөгч Сионг Вэйпинг тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Д.Ганхуяг “Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны гол салбарт амжилттай хамтарч ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Мөн гэрээнд “Эрдэнэс Таван Толгой” компанийн талд ашигтай өөрчлөлт оруулсанд талархаж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн “Эрдэнэс Таван Толгой” ХК бол монголын нийт ард түмний хувьцааг эзэмшдэг компани юм. Бид дэд бүтэц, тодруулбал төмөр зам, цахилгаан станц барих, зэргээр энэ компанийн үнэ цэнийг нэмэгдүүлж байна” гэдгийг онцоллоо. “Эрдэнэс Таван Толгой” ХК нь Хятадын Чалко компанид нүүрс нийлүүлэх гэрээний дагуу зээлийн өрийн үлдэгдэл болох 170 сая ам.долларыг энэ онд багтаан нүүрсээр төлж дуусгана.

0 Сэтгэгдэл