АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Чалкогийн өрийг энэ жилдээ багтаан төлнө
Манай улс “Хүний хөгжил” сан нэрээр Хятадын Чалко компаниас 250 сая ам.доллар авч ард иргэддээ тараасан түүхтэй. Энэ мөнгөний оронд нүүрс өгөх учиртай. Тэгвэл энэ жил нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, эл өрийг энэ жилийн эцэс гэхэд барагдуулна гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэллээ. “Эрдэнэс Таван Толгой“ ХК 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 4.5 сая тонн, Цанхийн баруун уурхайгаас 3 сая тонн, нийт 7.5 сая тонн нүүрс олборлох зорилттой ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр 2012 онд олборлон, экспортолсон нүүрсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлж байгаа гэнэ.
Ний олборлосон нүүрсний 4.5 сая тн-ыг буюу зүүн Цанхиас олборлосон нүүрсээрээ Чалкогийн өрийг дарах бол Баруун Цанхиас олборлосон гурван сая тонн нүүрсээрээ экспортын орлогоо нэмэгдүүлэх аж.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун талбайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индиусртал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг чанартай гүйцэтгэж байна. Цанхийн баруун уурхай буюу Баруун Цанхи 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоосон. Цанхийн баруун уурхайн нүүрсний экспорт энэ сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-ны байдлаар 636 машин нүүрс буюу 63,754 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Нүүрс экспортлох гэрээг БНХАУ-ын Вэнсвэй, Пушин зэрэг таван компанитай хийгээд байна.
Манай улс “Хүний хөгжил” сан нэрээр Хятадын Чалко компаниас 250 сая ам.доллар авч ард иргэддээ тараасан түүхтэй. Энэ мөнгөний оронд нүүрс өгөх учиртай. Тэгвэл энэ жил нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлж, эл өрийг энэ жилийн эцэс гэхэд барагдуулна гэдгийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэллээ. “Эрдэнэс Таван Толгой“ ХК 2013 онд Цанхийн зүүн уурхайгаас 4.5 сая тонн, Цанхийн баруун уурхайгаас 3 сая тонн, нийт 7.5 сая тонн нүүрс олборлох зорилттой ажиллаж байгаа гэнэ. Ингэснээр 2012 онд олборлон, экспортолсон нүүрсний хэмжээг гурав дахин нэмэгдүүлж байгаа гэнэ.Ний олборлосон нүүрсний 4.5 сая тн-ыг буюу зүүн Цанхиас олборлосон нүүрсээрээ Чалкогийн өрийг дарах бол Баруун Цанхиас олборлосон гурван сая тонн нүүрсээрээ экспортын орлогоо нэмэгдүүлэх аж.
“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн Цанхийн баруун талбайд уулын ажлын үйлчилгээ үзүүлэх гэрээт олборлогчоор “Хишиг Арвин Индиусртал”, “Мера”, “Монголын Үндэсний олборлогч” компанийн “Монгол уурхайчид” түншлэл шалгаран олборлолтыг чанартай гүйцэтгэж байна. Цанхийн баруун уурхай буюу Баруун Цанхи 1,2 тэрбум тонн нүүрсний нөөцтэйг тогтоосон. Цанхийн баруун уурхайн нүүрсний экспорт энэ сарын 5-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 22-ны байдлаар 636 машин нүүрс буюу 63,754 мянган тонн нүүрс тээвэрлэжээ. Нүүрс экспортлох гэрээг БНХАУ-ын Вэнсвэй, Пушин зэрэг таван компанитай хийгээд байна.
Д.МӨНХ
0 Сэтгэгдэл
























