АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давжээ
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн чухал байр суурийг эзэлж байгаа билээ. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын 90 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 85,5 хувийг тус тус бүрдүүлж байна.
2013 оны эхний 8 сарын байдлаар авч үзвэл Зэсийн үйлдвэрлэл 461,7 мян.тн буюу 73 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2,441.0 мян.тн буюу 99 хувийн гүйцэтгэлтэй, Зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 80 хувьтай байна. Харин нүүрсний үйлдвэрлэл 14,9 сая.тн буюу 64 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 163,3 тэрбум төгрөг буюу 55 хувьтай байна. Сайхан мэдээ дуулгахад алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 5,773.6 кг-ийг олборлож 180 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 169 хувьтай байна. Төмрийн олборлолт 3,815.9 мян.тн буюу 58 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 73,8 мян.тн буюу 228 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлогын гүйцэтгэл 24,1 тэрбум төгрөг буюу 268 хувьтай байна.
Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 22,736.19 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 20,785.06 сая төгрөг буюу 80,7 хувь, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 872.38 сая төгрөг буюу 109 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 1,078.76 сая төгрөг буюу 42,9 хувьтай байна.
Газрын тосны газар нийт 99,041.60 сая төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн нь 117,8 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба газрын тосны орлого 99,041.6 сая төгрөг буюу 116 хувийн гүйцэтгэлтэй, бусад орлого 2,486.8 сая төгрөг буюу 296 хувийн гүйцэтгэлтэй байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад алт 11,9 хувь, мөнгө 20,1 хувь, Зэс 6,8 хувь, цайр 1,5 хувь, молибдени 16,2 хувь, баяжуулсан нүүрс 28,7 хувийн үнийн бууралттай, хар тугалга 4,7 хувь, цагаан тугалга 4,3 хувь, төмрийн хүдэр 5,1 хувийн тус тус үнийн өсөлттэй байна.
Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар хамгийн чухал байр суурийг эзэлж байгаа билээ. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, экспортын 90 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 85,5 хувийг тус тус бүрдүүлж байна.2013 оны эхний 8 сарын байдлаар авч үзвэл Зэсийн үйлдвэрлэл 461,7 мян.тн буюу 73 хувийн гүйцэтгэлтэй, молибдений үйлдвэрлэл 2,441.0 мян.тн буюу 99 хувийн гүйцэтгэлтэй, Зэс молибдений татварын орлогын гүйцэтгэл нь 80 хувьтай байна. Харин нүүрсний үйлдвэрлэл 14,9 сая.тн буюу 64 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 163,3 тэрбум төгрөг буюу 55 хувьтай байна. Сайхан мэдээ дуулгахад алт олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ давсан буюу 5,773.6 кг-ийг олборлож 180 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлого бүрдүүлэлт 169 хувьтай байна. Төмрийн олборлолт 3,815.9 мян.тн буюу 58 хувьтай, татварын орлого бүрдүүлэлт 40 хувьтай байна. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 73,8 мян.тн буюу 228 хувийн гүйцэтгэлтэй, татварын орлогын гүйцэтгэл 24,1 тэрбум төгрөг буюу 268 хувьтай байна.

0 Сэтгэгдэл