COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Элвис Пресли 1977 онд үхээгүй 90-ээд оны дунд хүртэл амьд байсан гэх юм
Рок-н-ролын хаан Элвис Пресли 1977 онд бие өрөөндөө сэтгүүлээс Star The Scientific Search for the Face of Jesus өгүүлэл уншиж байгаад нас барсан гэдэг. Гэхдээ түүний үхлийн шалтгаан нь өнөө хүртэл тодорхой болоогүй. Нэг хэсэг нь түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэдэг бол зарим нь аллага байсан гэдэг. Гэтэл зарим нь түүнийг их алдар хүндээс зугтаан өөрийгөө үхсэн болгоод цаашид амьдарсан гэдэг байна.

1977 оны наймдугаар сарын 16-нд тэр ердийнхөөрөө л шөнө дундын үед шүдний эмчийнхээс гэртээ ирсэн гэнэ. Тэгээд хоёр хоногийн дараа болох тоглолтынхоо тухай, бие хамгаалагчдынхаа гаргах гэж байгаа номын тухай ярьж цаг өнгөрөөсөн байна. Өглөөгүүр тэр тайвшруулах эм уусан ч унтаж чадаагүй учраас дахиад нэг доз эм уусан гэнэ. Наймдугаар сарын 16-ны өдрийн хоёр цагт Олден нь Элвисийг орондоо байхгүйг анзаарч усны өрөөнд ортол Элвис шалан дээр амьсгал хураасан байхыг олжээ. Түргэн тусламж ирээд ямар ч тусламж үзүүлж чадалгүй 16 цаг гэхэд түүнийг зүрхний дутагдлаас болж нас барсан хэмээн зарлажээ.
18-ны өдөр түүнийг оршуулсан ч хэдэн сар өнгөрөхөд рок-н-ролын хааныг нас барсан гэдэгт итгээгүй шүтэн бишрэгчид шарилыг нь онгичиж үзсэн байдаг.
Түүнийг нас барсны дараанаас л тэр үхээгүй амьд байгаа гэсэн яриа гарсан. 1980-аад оны дундуур бүр “үхлийн” дараах амьдралын нь тухай нийтлэл хүртэл гарч байлаа.

Өөр нэг хувилбараар бол Пресли хар тамхины эсрэг удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж үүнээсээ болоод тайзан дээр эргэж гарч чадаагүй гэдэг.
Үүнтэй зэрэгцээд түүнийг манай гаригийн янз бүрийн газарт харсан гэдэг хүн ч олон гарсан.

1991 онд Лос-Анжелосын нэг сонин бүр “амьд” Преслитэй уулзсан дуулиант сурвалжилга гаргаж байлаа. 2006 онд америкийн хэвлэлүүд Преслийн “нууцлаг амьдрал”-ын тухай дахин бичиж түүнийг 1977 онд биш харин 1990-ээд оны дундуур нас барсан гэж бичсэн юм.

Америкийн шар хэвлэлүүдэд Элвис Преслигийн хөгширсөн үеийн зураг гэж энэ зургийг нийтэлж байсан
M.Garbochev guai l bna
Рок-н-ролын хаан Элвис Пресли 1977 онд бие өрөөндөө сэтгүүлээс Star The Scientific Search for the Face of Jesus өгүүлэл уншиж байгаад нас барсан гэдэг. Гэхдээ түүний үхлийн шалтгаан нь өнөө хүртэл тодорхой болоогүй. Нэг хэсэг нь түүнийг хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болсон гэдэг бол зарим нь аллага байсан гэдэг. Гэтэл зарим нь түүнийг их алдар хүндээс зугтаан өөрийгөө үхсэн болгоод цаашид амьдарсан гэдэг байна. 
1977 оны наймдугаар сарын 16-нд тэр ердийнхөөрөө л шөнө дундын үед шүдний эмчийнхээс гэртээ ирсэн гэнэ. Тэгээд хоёр хоногийн дараа болох тоглолтынхоо тухай, бие хамгаалагчдынхаа гаргах гэж байгаа номын тухай ярьж цаг өнгөрөөсөн байна. Өглөөгүүр тэр тайвшруулах эм уусан ч унтаж чадаагүй учраас дахиад нэг доз эм уусан гэнэ. Наймдугаар сарын 16-ны өдрийн хоёр цагт Олден нь Элвисийг орондоо байхгүйг анзаарч усны өрөөнд ортол Элвис шалан дээр амьсгал хураасан байхыг олжээ. Түргэн тусламж ирээд ямар ч тусламж үзүүлж чадалгүй 16 цаг гэхэд түүнийг зүрхний дутагдлаас болж нас барсан хэмээн зарлажээ.
18-ны өдөр түүнийг оршуулсан ч хэдэн сар өнгөрөхөд рок-н-ролын хааныг нас барсан гэдэгт итгээгүй шүтэн бишрэгчид шарилыг нь онгичиж үзсэн байдаг. Түүнийг нас барсны дараанаас л тэр үхээгүй амьд байгаа гэсэн яриа гарсан. 1980-аад оны дундуур бүр “үхлийн” дараах амьдралын нь тухай нийтлэл хүртэл гарч байлаа.

Өөр нэг хувилбараар бол Пресли хар тамхины эсрэг удаан хугацаагаар эмчилгээ хийлгэж үүнээсээ болоод тайзан дээр эргэж гарч чадаагүй гэдэг.
Үүнтэй зэрэгцээд түүнийг манай гаригийн янз бүрийн газарт харсан гэдэг хүн ч олон гарсан.

1991 онд Лос-Анжелосын нэг сонин бүр “амьд” Преслитэй уулзсан дуулиант сурвалжилга гаргаж байлаа. 2006 онд америкийн хэвлэлүүд Преслийн “нууцлаг амьдрал”-ын тухай дахин бичиж түүнийг 1977 онд биш харин 1990-ээд оны дундуур нас барсан гэж бичсэн юм.

Америкийн шар хэвлэлүүдэд Элвис Преслигийн хөгширсөн үеийн зураг гэж энэ зургийг нийтэлж байсан
0 Сэтгэгдэл
В.Ганзориг
Адолф Гитлэрийг хүртэл хэзээ хойно Аргэнтин улсад амьдарч байсан гэж ярьдаг.
2013.09.26
2013.09.25
























