Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал
Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан
“Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг байна
Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Хамаг Монгол” төслийн хаалт “Чингис”-ийн талбайд болно
Хөх толботой монгол түмнийг дуу хуураар нэгтгэж “Хамаг монгол” төслийг санаачлан хэрэгжүүлсэн МУГЖ С.Жавхлан өнөөдөр төслийн багийнхантайгаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэд өнөөдрийн хэвлэлийн хурлаараа хамтатган “Хамаг Монгол” цомгийнхоо нээлтийг хийж, цомгоо элэг нэгт ахан дүүстээ хүргэж байгаа юм. Цомогт “Хамаг Монгол” төсөлд хамтран оролцсон Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонгол дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин, гавьяат жүжигчин М.Сайдаш нарын уран бүтээл ч багтжээ. МУГЖ С.Жавхлангийн эхнэр уртын дууч Г.Эрдэнэчимэг Монгол түмний Зээргэнтийн шил хэмээх дуугаар эл цомгийг эхлүүлж байгаа гэнэ.
Цомгийн нээлтэд МУГЖ С.Жавхлан, “13 дугаар зуунд их Эзэн Чингис хаан маань зэр зэвсэг, цэргийн эрдмээр Хамаг Монгол улсаа нэгтгэж байсан бол бид дуу хуураар нэгдэж “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүллээ. Дэлхийн нөгөө бөөрөнд дайн болж, нэг нэгэн рүүгээ химийн зэвсэг онилж байна. Гэтэл бид тийм зүйл биш, тайван сайхан цаг байна. Бид ийм л азтай хүн” хэмээв.
“Хамаг Монгол” төслийн нээлтийг өнгөрсөн хавар гуравдугаар сард Монгол Улсаас эхлүүлж, өнгөрсөн зуны турш Тува, Халимаг, Буриад, Өвөрмонгол зэрэг улсад уран бүтээлээ хүргэжээ. Харин хаалтын ажиллагааг энэ сарын 28-нд Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулахаар болжээ.
Хаалтын ажиллагааг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй төр, засгийн удирдлагууд дэмжиж байгаа гэнэ. Харин тоглолтыг 99 морин хуурч, 99 уртын дууч эхлүүлж, гал бадраах ёслолыг үйлдэх гэнэ. Мөн тоглолтод дөрвөн улсын дуучдаас гадна, хөтлөгчид өөр өөрийн аялагаар тоглолтыг хөтөлж, МУГЖ Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, Ах дүү гурав болох СТА Т.Дэлгэрмөрөн, С.С.Амармандах, Х.Лхагвасүрэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгы уран бүтээлчид оролцох юм байна.
Хөх толботой монгол түмнийг дуу хуураар нэгтгэж “Хамаг монгол” төслийг санаачлан хэрэгжүүлсэн МУГЖ С.Жавхлан өнөөдөр төслийн багийнхантайгаа хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. Тэд өнөөдрийн хэвлэлийн хурлаараа хамтатган “Хамаг Монгол” цомгийнхоо нээлтийг хийж, цомгоо элэг нэгт ахан дүүстээ хүргэж байгаа юм. Цомогт “Хамаг Монгол” төсөлд хамтран оролцсон Халимагийн дуучин Ш.Бадамхаалга, Буриад улсын дуучин Чингис Раднаев, Өвөрмонгол дуучин М.Баясгалан, Тувагийн төв театрын дуучин, гавьяат жүжигчин М.Сайдаш нарын уран бүтээл ч багтжээ. МУГЖ С.Жавхлангийн эхнэр уртын дууч Г.Эрдэнэчимэг Монгол түмний Зээргэнтийн шил хэмээх дуугаар эл цомгийг эхлүүлж байгаа гэнэ. Цомгийн нээлтэд МУГЖ С.Жавхлан, “13 дугаар зуунд их Эзэн Чингис хаан маань зэр зэвсэг, цэргийн эрдмээр Хамаг Монгол улсаа нэгтгэж байсан бол бид дуу хуураар нэгдэж “Хамаг Монгол” төслийг хэрэгжүүллээ. Дэлхийн нөгөө бөөрөнд дайн болж, нэг нэгэн рүүгээ химийн зэвсэг онилж байна. Гэтэл бид тийм зүйл биш, тайван сайхан цаг байна. Бид ийм л азтай хүн” хэмээв.
“Хамаг Монгол” төслийн нээлтийг өнгөрсөн хавар гуравдугаар сард Монгол Улсаас эхлүүлж, өнгөрсөн зуны турш Тува, Халимаг, Буриад, Өвөрмонгол зэрэг улсад уран бүтээлээ хүргэжээ. Харин хаалтын ажиллагааг энэ сарын 28-нд Их эзэн Чингис хааны талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ивээл доор зохион байгуулахаар болжээ.
Хаалтын ажиллагааг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэргүүтэй төр, засгийн удирдлагууд дэмжиж байгаа гэнэ. Харин тоглолтыг 99 морин хуурч, 99 уртын дууч эхлүүлж, гал бадраах ёслолыг үйлдэх гэнэ. Мөн тоглолтод дөрвөн улсын дуучдаас гадна, хөтлөгчид өөр өөрийн аялагаар тоглолтыг хөтөлж, МУГЖ Т.Ариунаа, “Чингис хаан” хамтлагийн ахлагч МУГЖ Д.Жаргалсайхан, Ах дүү гурав болох СТА Т.Дэлгэрмөрөн, С.С.Амармандах, Х.Лхагвасүрэн, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгы уран бүтээлчид оролцох юм байна.
Д.Мөнх
0 Сэтгэгдэл


















