Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Содон аялгуу” тоглолт үзэгчдийн хүсэлтээр дахина
Монголын рок, попын гол тулгуур багана болох “Харанга хамтлаг”-ийн гитарчин, МУСГЗ, Ц.Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш Улаанбаатар паласт тоглогдоно. Тоглолтын тасалбар онлайнаар борлогдож, аль эрт түүний фэнүүдийн гарт очиж, эрэлт ихтэй үүсчээ. Тиймээс энэ тоглолтыг энэ сарын 29-нд дахин тоглохоор болсон байна.
Ч.Чулуунбатын хувьд монголын орчин үеийн хөгжмийн урлагт 40 жил зүтгэхдээ 150 орчим дууны уран бүтээл туурвиж "Залуус", "Соёмбо", "Харанга" хамтлагаас гадна үе үеийн залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж ирснийг түүний дууг сонсох дуртай, фэнүүд нь андахгүй сайн мэднэ биз.
“Содон аялгуу” тоглолтод 200 орчим уран бүтээлч оролцох бөгөөд үүнд "Харанга", "Чингис хаан", "Никитон", "Sweetymotion", "Freezone", "Nuans", "3 oxин", "Киви", "Anemone", "Мотив", Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Б.Чинбат, T.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, ВХ, Наагий болон, Монгол улсын филармони найрал хөгжим, бүжгийн Nature Dance хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцоно. Дашрамд дуулгахад 29-ний тоглолтын тасалбарыг Hi-Fi, UB palace-ийн кассаар болон шинэлэг үйлчилгээ болох www.easyticket.mn сайтаар цахим хэлбэрээр борлуулж байна. Тасалбарын үнийг 25000, 40000 төгрөгөөр тогтоожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан