COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Брижит Жонсын ертөнцөд дахин тавтай морил
Тарган, ганц бие, хатуухан юм хүртэж, сав л хийвэл тамхи татах дуртай, хамгийн шилдэг нөхөр байхаар сайхан залуутай учирсан ч ажлын газрынхаа новшийн боссод сэтгэл татагддаг Брижит Жонс хэмээх бүтэлгүй ч гэмээр бүсгүйн өдрийн тэмдэглэл 10-аад жилийн өмнө дэлхий дахиныг шуугиулж байсан. Олон арван бүтэлгүйтлийн дараа сая нэг “Ноён Төгс” гэгдэх Марк Дарситай учраа олоод өмнөх зохиол нь дууссан “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” ном шинэ адал явдалтайгаар уншигчдын гарт хүрэх гэж байна. 10-аад жил хүлээлгэсний эцэст дахин үргэлжилж буй Брижит Жонсын амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бол, тэр Марк Дарситай хуримаа хийсэн болов уу, хамтын амьдрал нь аз жаргалтай байж чадсан болов уу гээд олон асуулт өнгөрсөн хугацаанд уншигчдын санаа бодолд эргэлдэж байсан бол тэр бүхэнд номын зохиогч Хелен Филдинг “Bridget Jones’s Diary: Mad About the Boy” хэмээх номоороо хариулт өгөх гэж байна.

Ирэх сараас худалдаанд гарах тус номын сонин сайхан аль хэдийнэ уншигчдад хүрчээ. Шинэ зохиолд Марк Дарси нас барж, Брижит хоёр хүүхэдтэйгээ бэлэвсрэн хоцорсны дараа Твиттерээр 30 орчим насны дүүмэд залуутай танилцаж, хэрхэн хайр сэтгэлтэй болж буй тухай гарах гэнэ. Зохиогч Хелен Филдингийн зохиолын энэ хурц шийдэл уншигчдыг үндсэнд нь шоконд оруулаад байна. Брижит Жонсод хайртай уншигчид Марк Дарсиг үхүүлсэнд итгэж чадахгүй байгаагаа Твиттер, Facebook-ээрээ илэрхийлж байна. Ямартай ч зохиолын гол өрнөл уншигчдад аль хэдийнэ тарсан ч чухам яагаад Марк Дарси нас барав, түүнийг байхгүй болсны дараа Брижит яажшуухан амьдарч, хоёр хүүхдээ өсгөсөн, түүний шинэ хайр дурлал өмнөх шигээ сэтгэл хөдөлгөсөн байж чадах эсэх гээд олон асуултыг зөвхөн ном худалдаанд гарсны дараа л мэдэж болох нь.
1990-ээд оны дундуур гарсан “Брижит Жонсын өдрийн тэмдэглэл” хэмээх цуврал хоёр номыг зохиолч Хелен Филдинг өөрийн амьдралаас сэдэвлэж хийсэн гэлцдэг ч тэрээр ямагт үгүйсгэсээр ирсэн. Тэрээр ганц бие байхдаа зохиолынхоо эхний хэсгийг бичиж байсан бол өдгөө хоёр хүүхэдтэй ганц биеэр амьдарч байхдаа сүүлийн энэ хэсгийг туурвисан байна. Ямартай , Брижит Жонс зохиогчийн өөрийнх нь амьдрал биш байсан ч тухайн үеийнхээ Лондонгийн ганц бие бүсгүйчүүдийн нийтлэг төрхийг харуулсан зохиол хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн юм.

Зарим шүүмжлэгч энэхүү номыг “1984”, “Анне Франкийн өдрийн тэмдэглэл” гэх мэт XX зууны өнгө төрхийг илтгэсэн хамгийн шилдэг зохиолын нэг ч гэлцдэг. Уг зохиолоор Холливудад кино хийснээр Брижит Жонсод тоглосон Рене Зелвеггер, Мар Дарсид тоглосон Колин Фөрт нарыг алдаршихад голлох үүрэг гүйцэтгэсэн юм.

0 Сэтгэгдэл