COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Д.Хүрэлхүү: “Мотор” гэхэд л өөрийнхөө охинд санаа тавиад эхэлсэн

Гавьяат жүжигчин Д.Хүрэлхүүтэй холбогдож тун удахгүй нээлтээ хийх “Тагнуулч аав” киноных нь тухай сонирхлоо.
-Сайн байна уу.
-Сайн, сайн.
-Энэ зунжин “Хүрлээгийн кино” гэж сонсогдсон “Тагнуулч аав” тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Энэ удаагийн уран бүтээл тань их сонин онцлогтой гэсэн?
-Надад анх их сонин санаа төрсөн юм. Олон жилийн турш хамтран ажиллаж, найзалсан уран бүтээлч найз нараа хүүхдүүдтэй нь хамт кинонд тоглуулах. Ингээд олон сайхан зүйлийг зохиож, ярьсны үндсэн дээр Гавьяат жүжигчин Одончимэг, жүжигчин Эрдэнэзаан, Бямбацогт, найруулагч, жүжигчин Бат-Өлзий нарыг зөвшөөрүүлж чадсан. Ах нь продюсерлаж бас охинтойгоо хамтран тоглосон. Мөн “ТВ коктейль” хамтлаг, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид хамтарсан.
-“Тагнуулч аав” гэхээр маш хартай аав санаанд орж байна л даа. Зохиолоо хэрхэн бичсэн бол. Бодит амьдралаас сэдэвлэсэн юм уу?
-Энэ бол бодит амьдрал биш. Зохиолч Галбаярт санаагаа хэлж бичүүлсэн. Зохиол маань хамтран ажилласан жүжигчдэд таалагдсан болохоор дэлгэцийн бүтээл боллоо.
-Жүжигчдийн хүүхэд тоглосон гэхээр аав, ээж нь зөвлөөд маш тулхтай байсан байх?
-Анх жүжигчдээсээ зөвшөөрөл аваад уулзсан юм. Хамгийн эхлээд залуу Бямбацогт, удалгүй Заанаа яг л дүрээрээ инээгээд ороод ирсэн. Зураг авалт ч эхэлсэн. Таван хүүхэд сайн тоглож байж л кино сайн болно гэж бодоод “мотор” гэхэд шууд өөрийнхөө охиныг муу тоглочих вий гээд л санаа зовж эхэлсэн. Хүн бүр л өөр, өөрсдийн хүүхэддээ анхаарлаа хандуулж байсан.

0 Сэтгэгдэл