COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Х-Түц”-ийн зөв мессеж Замын хөдөлгөөнд чиглэлээ
Ард түмэнд инээд хөөр бэлэглэдэг “Х-Түц” продакшны хамт олон нийгэмд эерэг энерги түгээж, зөв үйлдэлд уриалдаг онцлогтой. Хошин урлагийн хамтлаг өнгөрсөн долоо хоногт “Нэг өдрийн хаан” хэмээх шинэ тоглолтоо толилуулж эхэлсэн. Тоглолтын видео сурталчилгаа мөн л хөгжилтэй агуулгатай байж, үзэгчдээ татдаг ч төгсгөлд нь “Хүмүүс ээ, замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё” хэмээн уриалжээ. Урьд нь, “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө” гэсэн уриалгатай байсан бол энэ удаа жолооч нарт, авто машинаар хөдөлгөөнд оролцдог хэн бүхэнд хандсан байна. Үүний шалтгааныг аюулгүйн бүсээ бүслээгүйн улмаас олон хүн хохирол багатай үлдэж болох ослыг золгүй явдлаар төгсгөдөг хэмээн тайлбарлажээ. “Х-Түц” продакшны захирал Н.Онон “Гурван хүүхэд маань байнга аюулгүйн бүсээ хийж явдаг. Үүнээс хойш манай продакшнтай хамааралтай бүх зүйлийн ард зөв энергитэй мессеж дагалдах болно” хэмээв. Мөн хүүхдийг багаас нь зөв зүйлд үлгэрлэх хэрэгтэй бөгөөд хошин шоу тоглолтын сурталчилгааг багачууд их үздэг учраас ийнхүү замын хөдөлгөөний мессеж “шигтгэсэн” гэнэ.
Дашрамд дуулгахад, 2005 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сард зам тээврийн ослоор нас барагсдыг хүндэтгэх өдөртэй болсон. Манай улсад жилд 300-400 орчим хүн авто ослоор нас барж, 1500 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг судалгаа гарчээ. Харин энэ үзүүлэлт дэлхийн хэмжээнд 1.3 сая хүн үхэж, 50 сая хүн тахир дутуу болдог хэмээн ДЭМБ-аас мэдээлсэн байна.
Ард түмэнд инээд хөөр бэлэглэдэг “Х-Түц” продакшны хамт олон нийгэмд эерэг энерги түгээж, зөв үйлдэлд уриалдаг онцлогтой. Хошин урлагийн хамтлаг өнгөрсөн долоо хоногт “Нэг өдрийн хаан” хэмээх шинэ тоглолтоо толилуулж эхэлсэн. Тоглолтын видео сурталчилгаа мөн л хөгжилтэй агуулгатай байж, үзэгчдээ татдаг ч төгсгөлд нь “Хүмүүс ээ, замын хөдөлгөөнд соёлтой оролцоцгооё” хэмээн уриалжээ. Урьд нь, “Цэвэр цэмцгэр нийслэлийн төлөө” гэсэн уриалгатай байсан бол энэ удаа жолооч нарт, авто машинаар хөдөлгөөнд оролцдог хэн бүхэнд хандсан байна. Үүний шалтгааныг аюулгүйн бүсээ бүслээгүйн улмаас олон хүн хохирол багатай үлдэж болох ослыг золгүй явдлаар төгсгөдөг хэмээн тайлбарлажээ. “Х-Түц” продакшны захирал Н.Онон “Гурван хүүхэд маань байнга аюулгүйн бүсээ хийж явдаг. Үүнээс хойш манай продакшнтай хамааралтай бүх зүйлийн ард зөв энергитэй мессеж дагалдах болно” хэмээв. Мөн хүүхдийг багаас нь зөв зүйлд үлгэрлэх хэрэгтэй бөгөөд хошин шоу тоглолтын сурталчилгааг багачууд их үздэг учраас ийнхүү замын хөдөлгөөний мессеж “шигтгэсэн” гэнэ.Дашрамд дуулгахад, 2005 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сард зам тээврийн ослоор нас барагсдыг хүндэтгэх өдөртэй болсон. Манай улсад жилд 300-400 орчим хүн авто ослоор нас барж, 1500 гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй болж үлддэг судалгаа гарчээ. Харин энэ үзүүлэлт дэлхийн хэмжээнд 1.3 сая хүн үхэж, 50 сая хүн тахир дутуу болдог хэмээн ДЭМБ-аас мэдээлсэн байна.
0 Сэтгэгдэл
























