Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
“Улаанбаатар” олон улсын анхдугаар кино наадам болно
Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам 10-р сарын 4-9-ний өдрүүдэд  Улаанбаатар хотноо болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн Газар, соёл урлагийн салбар тэр дундаа кино урлагийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилт болгон ажиллаж байгаа юм. Наадмыг ССАЖЯ, Монгол-Францын төв, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн зөвлөл  хамтран зохион байгуулна. Наадамд АНУ, Франц, Тайвань, Сингапур, Мексик, Турк, Итали, Германы 20 гаруй найруулагч, продюссер, уран бүтээлчидээс гадна Истанбул, Каннын кино наадмын зохион байгуулагчид оролцох юм. Монгол киноны хөтөлбөрт нийт 8 уран сайхны, 5 баримтат кино ирснээс дараах Хамба Студи “Улаан дөрвөлжин УСК”, Ж.Сэнгэдорж “Бодлын хулгайч” УСК  Ж.Сэнгэдорж, Навчаа Фильм “Лардьма” УСК, Монгол Фильм, “Аравт УСК”,  Сэмүүн Студи “Би монгол хүн”, баримтат кино “Нэрийг минь хэлж өгөөч”, зэрэг кинонуудыг үзүүлэхээр болжээ. “Улаанбаатар” олон улсын кино наадмын Зөвлөх хорооны гишүүд  10-р сарын 5-нд Тэнгис кино театрт найруулагч Ч.Хоролдоржийн шинэ бүтээл болох “Шарга даага” уран сайхны киногоор нээлтээ хийхээр шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан