COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Miss and Model” фестивалын шилдэг 11 оролцогч шалгарлаа
Мэргэжлийн моделиудын шилдгийн шилдгүүдийг нь шалгаруулан алдаршуулж, эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцуулах “Miss and Model” фестивал анх удаагаа зохион байгуулагдах байгаа билээ. 16-24 насны 170 см дээш өндөртэй мэргэжлийн моделиудын дунд 4 үе шаттайгаар зохион байгуулагдах уг тэмцээний анхан шатны шалгаруулалт “Андра модель” агентлагийн байранд болж өнгөрлөлөө.

Тэмцээний анхан шатны шалгаруулалтаар шилдэг 11 оролцогчид шалгаран үлдсэн бөгөөд шалгаруулалт нь олон улсын моделийн тэмцээний үндсэн төрлүүдээр явагдсан юм. Түүнчлэн шүүгчдийн зүгээс оролцогчдод сугалаа сугалуулан дүр бүтээлгэсэн бөгөөд өөрсдийн гоо үзэсгэлэн, авъяас билэгийг нээн харуулсан чухал шалгаруулалт болсон юм.
Ийнхүү анхан шатны шалгаруулалтаа амжилттай зохион байгуулсан “Miss and Model” фестивалын ерөнхий зохион байгуулагчаар “Андра модель агентлаг”, “Мисс Монгол аялал жуулчлалын холбоо” ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар “Ubs Мusiс” телевиз, “Six” studio ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн тус тэмцээний шилдгийн шилдгүүд олон улсын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцох эрхийг эзэд болох бөгөөд 1-r байр “Miss Model of the World 2013”, 2-r байр “Top model of the World 2014”, 3-r байр “Supermodel International 2013” тэмцээнүүдэд оролцох эрхийг гала тоглолтын тайзнаа хүртэх ажээ.
Сонирхуулахад: “Miss and Model” фестивалын "Бикини" шалгаруулалтын зураг авалт маргааш болох юм.

0 Сэтгэгдэл