Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Чөлөөт бөхийн Өсвөр үе, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн Дархан хотноо болно
Бие даалтын долоо хоногт зохион байгуулах ажил
Л.Энх-Амгалан 4.3 тэрбумын ҮЛ ХӨДЛӨХТЭЙ , Б.Найдалаа 180 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Нийт 1951 барилга ашиглалтад авснаас 1326 нь гадна фасадад хөөсөнцөр материал ашиглажээ
2026.03.19: Цахилгаан хязгаарлах байршлууд
160 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болохыг Сангийн сайдад өгчээ
Эрдэс баялгийн салбарын эрдэмтэн судлаачидтай санал солилцлоо
“Эрдэс баялгийн салбарын бодлого” олон нийт эрдэмтэн судлаачдын санал солилцох уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар нарын гишүүд оролцлоо.
Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах болон “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай гээд маш олон хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахдаа нэн тэргүүнд энэ салбарын эрдэмтэн судлаачдын саналыг сонсох нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.
Монгол Улсын эдийн засаг хөгжлийн гол тулгуур нь уул уурхай гэж үзэж байгаа бол геологи, уул уурхай хайгуулын ажил тасралтгүй ажиллах байх ёстой. Эндээс зөвхөн ашигт малтмал гэдэг зүйлийг сугалж авмааргүй байна гэдгийг зарим эрдэмтэд уулзалтын үеэр хэллээ. Харин Урт нэртэй хуулийн тухайд нөхөн сэргээлтийн асуудлыг тусгасан байдаг ч экологийн хор хохирлын талаар дурдаагүй байдаг нь учир дутагдалтай. Энэ нь ялангуяа цөлжилт ихтэй говийн аймгуудад хийгдэж буй уурхайн нөхөн сэргээлт хэцүү байдалтай байгааг анхааруулж байсан юм. Түүнчлэн төрөөс эрдэс баялгийн баримтлах бодлого гэдэг зүйлийг тодорхой нэр нэр томъёо, обьект заахаас гадна бүс нутаг бүр дээр авч хэлэлцэх ёстой гэж зарим эрдэмтэд хэлэв. Ийнхүү уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнгөрсөн хугацаанд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулах ажлын хэсэг хэд хэдэн удаа эрдэмтэд судлаачид болон уул уурхайнхны дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай, хариуцлагатай уул уурхайтай байх ёстой. Үүнээс гадна Орон нутагт иргэд хайгуул хийлгэддэгүй гэдэг асуудал яригддаг нь нөөц ашигласны төлбөрийг орон нутагт өгөхөө больсонтой холбоотой. Хүн амын албан татварыг орон нутагт нь өгье гэсэн санал өмнөх уулзалтын үеэр гарч байсныг ч дуулгав. Ер нь хаа хаанаа хариуцлагыг тэнцвэртэй байлгах нь чухал.Цаашид эрдэс баялагтай холбоотой олон чухал хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж буй учраас та бүхний санал маш их хэрэгтэй” гэдгийг онцолсон юм.
“Эрдэс баялгийн салбарын бодлого” олон нийт эрдэмтэн судлаачдын санал солилцох уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Уулзалтад УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Ганбаатар нарын гишүүд оролцлоо.Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлах болон “Урт” нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай гээд маш олон хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлахдаа нэн тэргүүнд энэ салбарын эрдэмтэн судлаачдын саналыг сонсох нь зүйтэй гэж гишүүд үзсэн байна.

0 Сэтгэгдэл