Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Ө.Мөнгөнтулга: “Зоорь” аймшгийн зохиол 3D-гээр амилна
Жүжигчин Ө.Мөнгөнтулгатай фэйсбүүк хуудсаар холбогдлоо. Тэрээр цахим хуудастаа нэгэн сонирхолтой зар нийтэлсэн байсан учраас энэ талаар  тодруулсан юм.

-Сайн байна уу. “Ардчилал” сониноос холбогдож байна?
-Сайн байна уу.
-Өөрийн хуудсандаа нийтэлсэн “Эмэгтэй хүүхдийн бор форм өгч туслаач” гэсэн зар сонин санагдаад. Юунд хэрэглэх юм бол?
-Зохиолч Ууганбаярын “Зоорь” аймшгийн цуврал зохиолыг уншигчид маань мэдэх байх. Тэр зохиол тун удахгүй дэлгэцнээ амилах гэж байгаа. Кино зураг авалтад эмэгтэй сурагчийн бор форм хэрэг болсон юм. Тэгээд хайгаад явж байна.  
-Олдох нь уу?
-Хүмүүс зах дээр байдаг гэж хэлсний дагуу “Хархорин” зах руу явж байна. Гадуур адилхан загвартай  байгаа ч, хар өнгийнх юм байна. Гэхдээ яг бор өнгөтөй форм байхаа больсон бололтой. Хувь хүмүүст л байдаг байх. Олон хүн туслах гэж сэтгэл гаргасан ч, хүссэн зүйл маань ховрын бараа болжээ.
-Сүүлийн үед их олон шинэ кино төрж байгаа ч аймшгийн кино цөөн. Танай кино юугаараа онцлог вэ?
-Аймшгийн кино 3D-гээр бүтээгдэж байна. Зохиолыг нь хүмүүс мэдэх учраас уншигчдын төсөөлж, айж байснаас муу бүтээл болох вий гэсэн айдастай байна. Гэхдээ уран бүтээлч хүн өөрийнхөө хийж буй зүйлээ хэзээ ч муу болж байна гэж боддоггүй байх.
0 Сэтгэгдэл
ene goy kino boloh bh zaaval uznee
энэ
Хамгийн их уншсан