COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Монгол нэхийгээр урласан “UGG” брэнд

“UGG” брэнд 68 дахь салбараа Монголд өчигдөр нээлээ. Монголчууд өвөл даарахгүй, дэгжин гоёмсог хувцас сонгох боломжтой болов. “UGG” брэндийн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан ерөнхийлөгч Пол Тинклер “Бид хамгийн дээд зэрэглэлийн түүхий эд материал ашиглаж бүтээгдэхүүнээ хийдэг. Тухайлбал манай зарим бүтээгдэхүүнд могойн арьс ордог. Мөн монгол нэхий нарийн ноостой, хөнгөн дулаан, чанартай тул бүтээгдэхүүндээ ашиглаж байна. Манайх Монголд салбараа нээх гэж төлөөлөх компани олон жил хайсан. Ингээд “Аянчин” компанитай хамтран ажиллаж салбараа нээлээ. Бид 2011 оноос үндсэн бүтээгдэхүүндээ монгол нэхий ашиглаж байна. Өмнө нь нэмэлт чимэглэл гоёл болгон туршиж байсан юм” гэв. “Аянчин” компанийн захирал Г.Мандах “Австрали, Шинэ Зелландынхаас гадна Монголын нэхийгээр бүтээгдэхүүнээ хийдэг юм билээ. Иймд надад их ойр сонсогдож байсан. Аль ч насны хүнд таарсан хувцас манай дэлгүүрт бий” гэлээ. Тэгэхээр “UGG” брэндийн монгол нэхий орсон гутал, хүрэм гээд олон янзын хувцсаар гангарч тэсгим жаварт ажрахгүй өвөлжие гэвэл хүмүүсийн нэрлэж заншсан “Шангарила” буюу “Сентрал таур”-ийг зориход хангалттай.

0 Сэтгэгдэл