Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Оросын оддыг эх орондоо

УДБЭТ өнгөрсөн долоо хоногт 51 дэх улирлын нээлтээ “Чингис хаан” дууриар эхэлсэн. Шинэ улирлын нээлттэйгээ зэрэгцүүлэн театрынхан гадаадын зочдоо ч хүлээн авсаар байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Эрхүү мужийн филармоний 100 шахам уран бүтээлч зочлон гайхамшигт аялгуугаар нэгэн үдшийг хөглөн үзэгчдэд сонгодог урлагийн дээд ташаалыг мэдрүүлсэн бол дараагийн зочид хэдийнэ тоглолтын товоо зарлажээ. Тэд бол “Оросын балетын одод”. Өнгөрсөн жил “Оросын балет одод” тоглолтоо Монголд анх удаа зохион байгуулж, сонгодог урлагт хайртай хүмүүсийн хүслийг биелүүлж байсан. Учир нь, уг тоглолтод Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”,  “Новосибирский театр” гэсэн таван том театрын 16 балетын гоцлооч ирж байсан билээ. Монголд төдийгүй Азид анх удаа хамгийн том бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглосон уг тоглолтыг “Рус Арт” продюсерийн компани зохион байгуулж байсан юм. Энэ удаагийн тоглолтыг ч мөн тэд зохион байгуулж, сонгодог урлагийн сор болсон балетын гоцлоочдыг Монголын үзэгчдэд дахин толилуулах гэж байгаа юм.

Энэ сарын 19, 20-ны ДБЭТ-т тайзнаа бүжих “Оросын балетын одод”-ын тоглолтод ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын Гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын Гавьяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын Гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова, Украйн улсын Гавьяат жүжигчин Сергей Сидорский Идорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева, Роман Полковников нар  Монголд ирэх аж. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид гээд дэлхийн балетын урлагийн нүүр царай болон гялалзаж байгаа ОХУ-ын долоон хотын 20 уран бүтээлч ирж байгаа юм. Уг тоглолтод УДБЭТ-ын балетын гоцлоочид ч хамтран бүжиглэх аж. “Оросын балетын одод” тоглолтыг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллах юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан