Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дүүжин замын тээврээр Яармагаас 11 минутын дотор Хархоринд хүрч, түүнээс цааш 18 чиглэлийн автобусаар зорчих боломжтой “Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна НӨМРӨГИЙН ДЦГ-Т ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТАХЬ НУТАГШУУЛАХ ТӨСЛИЙГ ТОГТСОН ЦАГ ХУГАЦААНД НЬ ХЭВИЙН ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК БОЛОН “ЧАЙНА ЭНЕРЖИ ИНТЕРНЭЙШНЛ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА АТГ: Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн Нярайн эндэгдлээс сэргийлэхэд ургийн зүрхний эрт илрүүлэг чухал Э.Товуудорж: Гадаад улсаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилсан “Алтан цом” -ын барилдааны нийт шагналын сан  1 тэрбум 750 сая төгрөг байна Ажилтны эрхийг хамгаалах асуудлаар Бээжин хотын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөгчидтэй уулзлаа
Оросын одод өнөөдөр ирнэ
Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байсан юм. Ийнхүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын шинэхэн зочид өнөөдөр Улаанбаатарт газардах гэж байна.

Тэд бол дэлхийн балетын урлагийн нүүр царай болсон Оросын балетын одод юм. Уг тоглолтыг ОХУ-ын “Рус Арт” продюсерийн компани зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тоглолтонд сонгодог урлагийн сор болсон долоон хотын 20 балетын гоцлооч бүжих нь. Тэд өнөөдөр эх оронд маань ирсэн даруйдаа буюу 12.00 цагт ДБЭТ-т хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах нь ээ.

“Оросын балетын одод” энэ сарын 19, 20-ны 17.00 цагт ДБЭТ-т тайзнаа бүжих юм. Уг тоглолтод ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова,Украйн улсын гавьяат жүжигчин Сергей СидорскийИдорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева,Роман Полковников нар  Монгол ирэх аж. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид гээд дэлхийн балетын урлагийн нүүр царай болон гялалзаж байгаа ОХУ-ын долоон хотын 20 уран бүтээлч ирж байгаа юм байна. Уг тоглолтод ДБЭТ-ын балетын гоцлоочид хамтран бүжиглэх юм. “Оросын балетын одод” тоглолтыг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан