COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Сүүгээр хийсэн даашинз
Сүүгээр, гэхдээ бүр шингэн сүүгээр даашинз хийнэ гэвэл та итгэх үү. Мэдээж сүүг хатааж, биетэй болгохоос нааш даашинз хийх тухай бодох аргагүй мэт. Тэгвэл Польшийн гэрэл зурагчин Ярослав Виезоркиевич гэрэл зургийн аргаар сүүн даашинз “хийсэн” байна.
Гэхдээ үүний тулд нөр их хөдөлмөр зориулж, хэдэн зуун удаагийн оролдлого, чамгүй их сүү гарзадсан нь тодорхой. Тэрээр модель бүсгүйчүүд дээр хэдэн арван удаагийн оролдлогоор их хэмжээний сүү асгаж, тэр бүрийнх нь зургийг аваад эцэст нь 200 өөр зургийг фотошопын аргаар нийлүүлснээр сүүн даашинз бүхий энэ гайхамшигтай зургууд бэлэн болжээ.

Гэхдээ зурагт фотошопын аргаар нэмсэн, хассан, шинээр бий болгосон юу ч байхгүй, зөвхөн авсан зургуудаа л хооронд нь нийлүүлэхэд ашигласан бөгөөд гэрэл зургийн аппарат нь ч энгийн нэг хэрэгсэл байсан гэж Ярослав ярьжээ. Мэдээж энэ бүхэн залхмаар их нарийн ажиллагаа шаардсан ажил байсан ч үр дүнгээ үзэхэд гайхалтай сайхан байна гэж гэрэл зурагчин хэлжээ.





Сүүгээр, гэхдээ бүр шингэн сүүгээр даашинз хийнэ гэвэл та итгэх үү. Мэдээж сүүг хатааж, биетэй болгохоос нааш даашинз хийх тухай бодох аргагүй мэт. Тэгвэл Польшийн гэрэл зурагчин Ярослав Виезоркиевич гэрэл зургийн аргаар сүүн даашинз “хийсэн” байна. Гэхдээ үүний тулд нөр их хөдөлмөр зориулж, хэдэн зуун удаагийн оролдлого, чамгүй их сүү гарзадсан нь тодорхой. Тэрээр модель бүсгүйчүүд дээр хэдэн арван удаагийн оролдлогоор их хэмжээний сүү асгаж, тэр бүрийнх нь зургийг аваад эцэст нь 200 өөр зургийг фотошопын аргаар нийлүүлснээр сүүн даашинз бүхий энэ гайхамшигтай зургууд бэлэн болжээ.

Гэхдээ зурагт фотошопын аргаар нэмсэн, хассан, шинээр бий болгосон юу ч байхгүй, зөвхөн авсан зургуудаа л хооронд нь нийлүүлэхэд ашигласан бөгөөд гэрэл зургийн аппарат нь ч энгийн нэг хэрэгсэл байсан гэж Ярослав ярьжээ. Мэдээж энэ бүхэн залхмаар их нарийн ажиллагаа шаардсан ажил байсан ч үр дүнгээ үзэхэд гайхалтай сайхан байна гэж гэрэл зурагчин хэлжээ.





0 Сэтгэгдэл
























