Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Илүү нимгэн, илүү хурдан iPad Air
Apple компани ээлжит шинэ бүтээгдэхүүнээ хэрэглэгчдийн гар дээр тавилаа. Саяхан л iPhone 5S, 5C утсаа гаргасан нь долоо хоногийн дотор есөн сая хувь борлогдож байсан тус компани энэ удаа iPad-аа шинэчилж, илүү нимгэн, илүү хурдан хувилбарыг нь хэрэглэгчдэд хүргэх гэж байна байна. Тэд шинээр гаргаж буй таблетаа iPad Air хэмээн нэрлэжээ. Энэ загвар нь 9,7 инчийн ретина дэлгэцтэй, өмнөх загвараасаа 43 хувиар нимгэн буюу 7,5 мм зузаантай аж. 5 мегапиксель камертай, анх удаа дуал микрофон суулгаж өгсөн iPad Air-ыг зул сарын өмнөхөн буюу арванхоёрдугаар сарын дунгуур дөрвөн өнгөний сонголттойгоор худалдаанд гаргаж эхэлнэ. iPhone 5S-тэй адилхан А7 чиптэй учир өмнөхөөс хоёр дахин хурдан байх гэнэ. Тухайлбал график дүрслэл үзүүлэх хурд нь хамгийн анхны iPad-тай харьцуулбал 72 хувиар хурдан аж.

Үнийн хувьд 16 гегабайтын багтаамжтай нь 499 ам.доллараас эхэлж байгаа юм байна. Apple iPad Air-ээс гадна бас нэг шинэ бүтээгдэхүүн танилцуулсан нь шинэ үеийн iPad Mini байв. Mini загвар нь өндөр нягтрал бүхий 7,9 инчийн ретина дэлгэцтэй, мөн л А7 чиптэй, цэнэгээ 10 цаг барих чадвартай, сайжруулсан wi-fi, LTE-тэй байх бө үнэ нь АНУ-д 399 ам.доллараас, Их Британид 319 фунтээс эхэлж зарагдах ажээ. Шинэ iPad Mini худалдаанд гарснаар Apple-ын нэрийн дэлгүүрт өмнөх загварын мини таблетын үнэ нь 329 ам.доллараас 299 болж хямдарч байгаа гэнэ. Энэ нь хамгийн хямдаар iPad авах боломж хэмээн Apple мэдэгдэж байна.
Тус компани iPad хэмээх таблетыг зах зээлд нийлүүлж эхэлснээс хойш энэ сарын байдлаар 170 сая дах iPad-аа худалдчихаад байгаа гэнэ.
Apple-тай зэрэгцэн Nokia компани шинэ таблетаа худалдаанд гаргаж буйгаа зарлалаа. Тус компанийн Lumia таблет нь iPad Air-тэй ижилхэн 499 ам.доллараас эхэлж байгаа аж.

0 Сэтгэгдэл