COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
МАНАЙ КИНО ЗҮҮДЭНД Ч ОРОМГҮЙ ЯВДЛЫГ ӨГҮҮЛНЭ
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярыг энэ удаагийн “Үгийн солио” буландаа урилаа. Тэрээр хамтлагийнхаа их ажлын хажуугаар найруулагч Н.Наранбаатарын ээлжит уран бүтээл болох “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглож байгаа юм.
-“Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглож байгаа гэсэн. Нэрнээсээ л анхаарал татлаа?
-Миний үеийнхэн сайн мэдэх байх. Оросын “Зүүдэнд ч оромгүй явдал” гэж кино байдаг. Нэр нь тэр киног санагдуулах ч огт өөр өгүүлэмж, зохиолтой юм. Манай киног үзээд “Нээрээ л зүүдэнд ч оромгүй явдал байна шүү. Яаж ингэж хийв ээ. Амьдралд ийм зүйл тохиолдох болов уу” гэж бодохуйц зүүдэнд ч оромгүй явдлыг өгүүлнэ. Тэр утгаар нь ийм нэр өгсөн. Кинонд аав, ээжийн хайр, залуу гэр бүлд тулгамддаг асуудал, тэдний хайр, итгэлцлийн тухай хөгжилтэй хэр нь нэгийг бодуулахуйц үйл явдал өрнөнө.
-Хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Киноны ажил 90 гаруй хувьтай явж байна. Зураг авалт, эвлүүлгээ хамт хийгээд явж байгаа болохоор бараг л жин тан болсон гэхэд болно. Яарч байгаадаа биш шүү, өнөөгийн залуучуудын сэтгэн бодох чадвар, техник технологийн хурд ийм болчихож. Эхний зургаа аваад шууд эвлүүлгээ хийж эхэлсэн юм. Кино маань маргааш нээлтээ хийнэ.
-Уран бүтээлчдийн талаар дурдвал. Зураглаач, жүжигчид гээд л?
-Миний хувьд балетын багшийн дүрд тоглож байгаа. Зураглаачаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Орхидос”, “Тэнгэрийн андгай” гэхчлэн олон киноны зураг авч байсан чадварлаг залуу ажиллаж байна. Драмын театрын найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа болохоор чанартай, сайн уран бүтээл гарах болно. Ерөнхийдөө, энэ хоёр хүн л манай киноны гол багана даа. Мөн Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэцэцэг нар дүр бүтээж байгаа.
“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Эрхэмбаярыг энэ удаагийн “Үгийн солио” буландаа урилаа. Тэрээр хамтлагийнхаа их ажлын хажуугаар найруулагч Н.Наранбаатарын ээлжит уран бүтээл болох “Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглож байгаа юм. -“Зүүдэнд ч оромгүй явдал” кинонд тоглож байгаа гэсэн. Нэрнээсээ л анхаарал татлаа?
-Миний үеийнхэн сайн мэдэх байх. Оросын “Зүүдэнд ч оромгүй явдал” гэж кино байдаг. Нэр нь тэр киног санагдуулах ч огт өөр өгүүлэмж, зохиолтой юм. Манай киног үзээд “Нээрээ л зүүдэнд ч оромгүй явдал байна шүү. Яаж ингэж хийв ээ. Амьдралд ийм зүйл тохиолдох болов уу” гэж бодохуйц зүүдэнд ч оромгүй явдлыг өгүүлнэ. Тэр утгаар нь ийм нэр өгсөн. Кинонд аав, ээжийн хайр, залуу гэр бүлд тулгамддаг асуудал, тэдний хайр, итгэлцлийн тухай хөгжилтэй хэр нь нэгийг бодуулахуйц үйл явдал өрнөнө.
-Хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ?
-Киноны ажил 90 гаруй хувьтай явж байна. Зураг авалт, эвлүүлгээ хамт хийгээд явж байгаа болохоор бараг л жин тан болсон гэхэд болно. Яарч байгаадаа биш шүү, өнөөгийн залуучуудын сэтгэн бодох чадвар, техник технологийн хурд ийм болчихож. Эхний зургаа аваад шууд эвлүүлгээ хийж эхэлсэн юм. Кино маань маргааш нээлтээ хийнэ.
-Уран бүтээлчдийн талаар дурдвал. Зураглаач, жүжигчид гээд л?
-Миний хувьд балетын багшийн дүрд тоглож байгаа. Зураглаачаар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Орхидос”, “Тэнгэрийн андгай” гэхчлэн олон киноны зураг авч байсан чадварлаг залуу ажиллаж байна. Драмын театрын найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа болохоор чанартай, сайн уран бүтээл гарах болно. Ерөнхийдөө, энэ хоёр хүн л манай киноны гол багана даа. Мөн Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэцэцэг нар дүр бүтээж байгаа.
Б.Цэдэвсүрэн
0 Сэтгэгдэл
























