Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Оросын загвар өмсөгч шүтлэгтэй модны дэргэд нүцгэлж дуулиан тарилаа
Москвагийн загвар өмсөгч Чира Ковальск Уулын Алтай хязгаар дахь нутгийн иргэдийн шүтдэг модны дэргэд нүцгэлж зургаа татуулснаа интернетэд байрлуулсныг тус бүгд найрамдах улсын соёлын сайд Владимир Кончев шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан байна. Эхлээд үүнийг Новосибирск хотноо амьдардаг уулын алтайн нутгийн иргэд үзэж асуудал үүсгэжээ.

Тэнд “Энэ бол ариун газар, тэнд хүмүүс биеэ ингэж авч явж болохгүй” гэсэн байна.
Алтайн бүгд найрамдах улсын Соёлын сайдын орлогч Сергей Мундусов “Ийм зураг авсан хүмүүс одоо бидэнтэй ямар ч холбоо бариагүй, уулзаа ч үгүй байна. Сэтгүүлчид бидэнд энэ зураг ямар нэг зохиомол, эвлүүлэг биш бүгд энэ ариун газар мөн байна гэсэн” хэмээн мэдэгджээ.

Харин загвар өмсөгч Чира Ковальски ямар нэг тайлбар хийхээс татгалзаад “Энэ талаар  фото аялал зохион байгуулсан хүнтэй л ярь” гээд “зүгээр л загвар шүү дээ” гэсэн байна. Зохион байгуулагч Ян Маклайн нь харин “Зүгээр л нэг гэрэл зургаас болоод сүйд болох юм” гээд тэгээд ч би энэ зургийг аваагүй гэжээ. Харин долдугаар сарын эхээр зохион байгуулсан арав орчим хүнтэй аяллын үеэр авсан зураг гэдгийг няцаагаагүй гэнэ.  
Шүтлэгтэй модны дэргэд зургаа нүцгэн авхуулсан энэ хэрэгт Прокурорын газар эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан