COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Хүүхэд төрүүлнэ гэдэг...
Үр хүүхэд төрүүлж, ээж болно гэдэг эмэгтэй хүний амьдралын хамгийн нандин сайхан мэдрэмж. Гэвч их өвдөлт бас айдас тэр сайхан мэдрэмжийг баяр хөөртэйгөөр мэдрэхэд саад болж байдаг. Тийм ч учраас сүүлийн үед барууны орнуудад бие давхар эмэгтэйчүүдийг гэрт нь, хүүхдийн эцгийн хажууд тав тухтай амаржуулах туршлага нэлээд дэлгэрч байна. Мэдээж эмэгтэйг амаржих үед эх барих чиглэлээр мэргэшсэн туслах хамт байх бөгөөд төрөхийн өмнө болон дараа нь ч тухайн гэр бүлд заавар зөвлөгөө өгдөг аж. Эхийг өвдөх үед хөгжим сонсгож, биед нь иллэг массаж хийж өгч, зөв амьсгалахад нь туслан, хайртай дотны хүмүүс нь хамт байхаар стресс зовиур нь бага, амар тайван төрдөг байна.

Зураг дээрх Жулия Маринкэт хэмээх бүсгүй яг энэ аргаар амаржсан бөгөөд түүнийг төрөх үед эх барих чиглэлээр мэргэшсэн гэрэл зурагчин хамт байж, амьдралынх нь хамгийн баярт мөчийг гэрэл зурагт буулгажээ. Жулия өөрөө гэрэл зурагчин учир амаржих үеийнхээ зургийг авч үлдэхийг хүссэн байна. Түүнийг амаржих үед нөхөр Крис болон ээж нь, эмээ өвөө нь, мөн эгч дүүс нь хамт байж, сэтгэл санаагаар дэмжиж байжээ. Тийм ч учраас Жулия төсөөлж байснаас харьцангуй бага өвдөж, сэтгэл амар төрсөн хэмээн ярьжээ. Түүнтэй адил гэртээ усан ваннд амаржиж буй бүсгүйн дүрс бичлэг хэдэн сарын өмнө Youtube-ээр цацагдахад олон нийтийн сүлжээгээр хит болж байсан билээ.

0 Сэтгэгдэл