COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Бие даагчид мөнгөний болон эрдэс баялгийн бодлогод байр сууриа нэгтгэжээ

УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс даваа гараг бүр мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ дагуу өчигдөр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар энэ долоо хоногт чуулган болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Мөнгөний бодлогын тухай хуулийн зарим зүйл заалтыг тодорхой болгох ёстой. Жишээ нь, валютын ханшийн асуудал өнөөдөр маш эмзэг сэдэв боллоо. Өсч, буурч байхад нь хариуцах эзэн алга. Үүнийг зах зээлийн “хар гар” удирдаж байгаа гэсэн тайлбарыг холбогдох байгууллагынхан өгдөг. Хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэн ийм байдал үүссэн талаар хариуцах эзэн байдаггүй. Иймд үүнийг хариуцах эзэнтэй болгоё. Монголбанк мөнгөний бодлогод тодорхой зорилтуудаа тавьж өгөх ёстой. Миний саналаар валютын үнийн ханшийг тогтвортой байлгана гэж ард түмэндээ хэлэх ёстой. Хаашаа ч савалж магадгүй гэж хэлж байдаг Төв банк байх ёсгүй” хэмээсэн бол
УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлах гэж байгаа. Энэ чухал асуудал. Бидний зүгээс энэхүү баримт бичигт дөрвөн үндсэн зүйл тусгасан. Хэн нэгэн эрх мэдэлтний бус нийт ард иргэдийн эдийн засаг хийгээд нийгмийн эрх ашгийг дээшлүүлэхэд орших ёстой. Олборлох үйлдвэрлэлийн нөлөөлөлд өртөж байгаа ард иргэдийн оролцоотойгоор гэрээ байгуулагдах нь зүйн хэрэг. Гуравдугаарт, улстөрчид эрдэс баялгийн бодлогын шийдвэрт оролцохдоо дураараа дургихаа зогсоох ёстой. Мөн томоохон бүлэглэлийн захиалгаар стратегийн ордыг устгах гэж байна. Бие даагчдын зүгээс стратегийн ордыг байх ёстой гэж үзэж байгаа. Үүнд, төрийн хяналт шалгалтыг дээшлүүлэх ёстой” гэв.
Харин УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ долоо хоногт хэлэлцэх гол хуулийн төсөл нь Газрын тухай хууль. Уг хуулийн төслийн анхаарал татсан нэг зүйл нь бэлчээрийг хувьчлах асуудал юм. Бидний зүгээс хувьчлах шаардлагагүй гэж үзэж байгаа. Харин газар тариалангийн бүс нутагт мал аж ахуй эрхлэх нь зохицохгүй байна гэдэг. Иймд үүнийг хуулиар зааглаж өгөх нь зүйн хэрэг. Мөн Газрын тосны тухай хуулийн төслийн ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдана. Ажлын хэсгийн гишүүд Дорнод болон Дорноговь аймагт энэ чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
irgen
Ta gurvyg hudlaa popolist hiigee bai gej gishuun bolgoogui shuu dee? songogchidtoigoo oirhon baigaachee.
2013.10.29