АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл Хуулийн зөвлөх компаниа шалгарууллаа
Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөл хуулийн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчээ өнгөрсөнсарын 13-нд шалгарууллаа. Нээлттэй тендерт Их Британид бүртгэлтэй олон улсын хуулийн компани болох “Тейлор Вессийн” ХХН болон Монголын “Легал Полиси”компанийн түншлэл шалгарчээ. Ингэснээр дээрх байгууллагууд Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төсөлд хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрхтэй болж байгаа юм. Шалгаруулалтын үеэр холбогдох албаны хүмүүс “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн бүтээн байгуулалтын ажилд гадаад, дотоодын хамтарсан мэргэжлийн зөвлөх баг оролцож эхэлсэн нь цаашдын төлөвлөлт, хэрэгжилтэд томоохон түлхэц болно” гэдгийг онцолж байлаа.
Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, “Сайншанд” цогцолбор болон “Тейлор Вессийн” ХХН, “Легал Полиси” компани гэрээг баталснаар хуулийн зөвлөх үйлчилгээг эхлүүлээд байна. Захиалагчийн зүгээс энэхүү цогцолборыг бүтээн байгуулах, удирдан зохион байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай бүхий л хууль эрх зүйн акт, гэрээ, бусад баримт бичгийн төслийг боловсруулан хүргүүлэх юм. Харин зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдэд захиалагч болон бусад шаардлагатай сонирхогч талуудад үйлчилгээгээ хангалттай үнэлгээтэйгээр хүлээлгэн өгөх шаардлагыг тавьж байгаааж.
Дашрамд сонирхуулахад “Тейлор Вессийн” ХХН нь олон улсад нэр хүнд бүхий хуулийн компани бөгөөд дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтад хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлж төслийн удирдлага, санхүүжилтийн байгууллагуудтай хамтран ажиллах өндөр туршлагатай, чадварлаг хамт олон юм. “Тейлор Вессийн” ХХН-ийн мэдээллийгhttp://www.taylorwessing.com/цахим хуудаснаас авна уу.

0 Сэтгэгдэл