АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Олон овоотын нөөцийг буруу тооцсон бол шинжээчдэд хариуцлага хүлээлгэнэ
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Олон овоотын ордыг 18.5 тонн алтны нөөцтэй гэж баталсан байдаг. Энэ нөөцийг олон улсын Жорк стандартаар тооцвол 25 тонн болох аж. Гэтэл “Жаст” групп дампуурлаа зарлахдаа Олон овоот алтны ордын нөөц тогтоосон хэмжээндээ байгаагүй хэмээн мэдэгдсэн билээ. Ингээд Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас тус ордод нөөцийг тогтоох, уулын ажлын төлөвлөгөөг нь шалгах ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Тус ажлын хэсгийн ахлагч Уул уурхайн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Жаст компани уулын ажлын төлөвлөгөөгөө бүрэн батлуулалгүй үйл ажиллагаа явуулсан зөрчил илэрсэн. Үүнийг нь тодруулахаар ажиллаж байна. Мөн ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаагүй. Иймд эхний ээлжинд уулын ажлын төлөвлөгөөний дагуу явсан эсхийг хөндлөнгийн маркшейдерийн байгууллагаар тооцоо хийлгэн тогтоолгох болсон. Учир нь, тодорхой баримт гарч ирэхгүй байгаа. Хэрэв нөөц батлагдахгүй, буруу тооцсон гэсэн дүгнэлт гарвал тухайн үед Олон Овоот ордод ажилласан шинжээч, зохиогч нарт хариуцлага тооцно. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл бол шинжээч, зохиогч нарын гаргасан дүгнэлтэд үндэслэж нөөцийг нь баталж бүртгэн авдаг юм” хэмээлээ. Дашрамд дурдахад Олон Овоот алтны үндсэн ордын нөөцийг 2001-2002 онд хийсэн хайгуул судалгааны ажлаар тогтоосон байдаг. Тэгээд 2005 оны хоёрдугаар сард тус ордын нөөцийг бодитой зэрэглэлээр Монгол Улсын Эрдэс баялгийн санд бүртгүүлжээ. Энэ үеэр мөн Канад улсын “Вардроп Инженеринг” компаниар бодит нөөцийг олон улсын стандартын дагуу баталгаажуулсан байна.

0 Сэтгэгдэл
зочин
Ул суурьтай хандсан нь дээр дэ. Зохиогч шинжээч гэхээсээ илүү олборлолт явуулж байсан компануудийг шалгах нь чухал байх да.
2013.10.31