COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
230 метр квадрат байшинг 20 цагийн дотор “хэвлэнэ”
Байшин хэвлэнэ гэхээр санаанд бууж байна уу. Үнэндээ санаанд оромгүй зүйлсийг бодит болгох боломжийг орчин үеийн технологийн дэвшил олгож байна. 3D принтер маягаар ажилладаг автомат төхөөрөмжийг Өмнөд Калифорнийн их сургуулийн үйлдвэрлэл, системийн инженерийн профессор Берох Хошневис бүтээсэн байна. Түүний бүтээсэн машины тусламжтайгаар компьютер дээр байшингийнхаа 3D загварыг гаргаад “хэвлэх” комманд өгөхөд л хүний ямар ч оролцоогүйгээр шууд байшин бариад эхэлдэг байна. Гэхдээ байшин барих нь мэдээж хэрэг цаас хэвлэхтэй адилгүй бөгөөд барилгын сууриа цутгахаас эхлээд цахилгаанд холбох, будах гээд бүхий л ажиллагааг бодитоор хийх болно. Хамгийн гол нь энэ бүхэн автоматаар явагдах бөгөөд хүн зөвхөн хянах үүрэг л гүйцэтгэх юм. Энэ машинаар 2500 фит буюу 230 метр квадрат байшинг 20 цагийн дотор л барьчихдаг байна. Энэ нь барилга барих зардал ихтэй, нүсэр хүнд хөдөлмөрийг асар хялбараар шийдэж, хөнгөвчилж байгаа юм. Үүний тусламжтайгаар шаардлага хангахгүй байр сууцанд амьдарч байгаа, орон гэргүй хэдэн сая хүнийг богинохон хугацаанд орон байраар хангах боломжтой хэмээн зохион бүтээгч нь хэлж байна.
Төхөөрөмж хэрхэн ажилладгийг видеоноос үзнэ үү.
Байшин хэвлэнэ гэхээр санаанд бууж байна уу. Үнэндээ санаанд оромгүй зүйлсийг бодит болгох боломжийг орчин үеийн технологийн дэвшил олгож байна. 3D принтер маягаар ажилладаг автомат төхөөрөмжийг Өмнөд Калифорнийн их сургуулийн үйлдвэрлэл, системийн инженерийн профессор Берох Хошневис бүтээсэн байна. Түүний бүтээсэн машины тусламжтайгаар компьютер дээр байшингийнхаа 3D загварыг гаргаад “хэвлэх” комманд өгөхөд л хүний ямар ч оролцоогүйгээр шууд байшин бариад эхэлдэг байна. Гэхдээ байшин барих нь мэдээж хэрэг цаас хэвлэхтэй адилгүй бөгөөд барилгын сууриа цутгахаас эхлээд цахилгаанд холбох, будах гээд бүхий л ажиллагааг бодитоор хийх болно. Хамгийн гол нь энэ бүхэн автоматаар явагдах бөгөөд хүн зөвхөн хянах үүрэг л гүйцэтгэх юм. Энэ машинаар 2500 фит буюу 230 метр квадрат байшинг 20 цагийн дотор л барьчихдаг байна. Энэ нь барилга барих зардал ихтэй, нүсэр хүнд хөдөлмөрийг асар хялбараар шийдэж, хөнгөвчилж байгаа юм. Үүний тусламжтайгаар шаардлага хангахгүй байр сууцанд амьдарч байгаа, орон гэргүй хэдэн сая хүнийг богинохон хугацаанд орон байраар хангах боломжтой хэмээн зохион бүтээгч нь хэлж байна. Төхөөрөмж хэрхэн ажилладгийг видеоноос үзнэ үү.
0 Сэтгэгдэл
xarmaar b na
video n xaana bgan
2013.10.31
























