Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив
Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна
Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна
МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа
“Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа
Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг
ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Шинэ жилээр сайхан харагдахыг хүсвэл өнөөдрөөс дэглэмдээ ороорой
Ер нь бол хүн бүр хэвийн жинтэй, бие галбираа сайхан авч явахыг үргэлж хүсдэг. Гэхдээ энэ хүсэл шинэ жил, хурим, урин дулаан цаг эхлэх үед бүр илүүтэй оргилдог. Энэ үед бүсгүйчүүд гэнэт сэрсэн мэт хоолой сойж эрүүл мэндээ хохироон, хэт идэвхтэй хөдөлгөөн хийж биеэ булруулдаг нь гэм биш зан. Нэгэнт л энэ бараг хүн бүрт тохиолддог гэм биш зан юм болохоор шинэ жилээр гоёлын даашинзтай гоолиг сайхан харагдахыг хүсч байгаа бүсгүй бүрт өнөөдрөөс эхлэн дэглэмдээ орохыг сануулж байна. Шинэ жил хүртэл та бидэнд хоёр сарын хугацаа байна. Хүн долоо хоногтоо 0,5-1 кг жин хаявал эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүйгээр турж чадна гэлцдэг. Тэгэхээр даашинзныхаа размерыг ядаж нэгээр багасгая гэвэл хоёр сарын өмнөөс буюу өнөөдрөөс дэглэм барьж эхэлвэл үр дүнтэй, тэгээд бас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх нь.
Саяхан Их Британийн эмэгтэйчүүд дунд явуулсан судалгаагаар оролцогчдын талаас илүү буюу 62 хувь нь зул сар гэхэд турсан байхыг хүсч буйгаа хэлжээ. Тэдний 52 хувь нь даашинзныхаа хэмжээг нэг размераар багасгах хүсэлтэй байгаа гэнэ.

Тэгэхээр шинэ жилийн үдэшлэгээр найз нөхөд, ажлын хамт олноо гайхашруулахыг хүсэх нь ихэнх эмэгтэйчүүдийн мөрөөдөл байх нь. Харин мөрөөдлөө бодит болгохын тулд өнөөдрөөс эхлэн эрүүлээр хооллож, хөдөлгөөнөө ихэсгэвэл та шинэ жил гэхэд хүссэн үр дүндээ хүрэх болно. Дашрамд сануулахад, жингээ хасахыг хүсч байгаа эмэгтэйчүүд өдөрт 1400 ккал-аас илүүгүй тэжээл бүхий хоол хүнс идэж байх хэрэгтэй гэсэн шүү. Танд амжилт хүсье.
Ер нь бол хүн бүр хэвийн жинтэй, бие галбираа сайхан авч явахыг үргэлж хүсдэг. Гэхдээ энэ хүсэл шинэ жил, хурим, урин дулаан цаг эхлэх үед бүр илүүтэй оргилдог. Энэ үед бүсгүйчүүд гэнэт сэрсэн мэт хоолой сойж эрүүл мэндээ хохироон, хэт идэвхтэй хөдөлгөөн хийж биеэ булруулдаг нь гэм биш зан. Нэгэнт л энэ бараг хүн бүрт тохиолддог гэм биш зан юм болохоор шинэ жилээр гоёлын даашинзтай гоолиг сайхан харагдахыг хүсч байгаа бүсгүй бүрт өнөөдрөөс эхлэн дэглэмдээ орохыг сануулж байна. Шинэ жил хүртэл та бидэнд хоёр сарын хугацаа байна. Хүн долоо хоногтоо 0,5-1 кг жин хаявал эрүүл мэнддээ сөрөг нөлөөгүйгээр турж чадна гэлцдэг. Тэгэхээр даашинзныхаа размерыг ядаж нэгээр багасгая гэвэл хоёр сарын өмнөөс буюу өнөөдрөөс дэглэм барьж эхэлвэл үр дүнтэй, тэгээд бас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх нь. Саяхан Их Британийн эмэгтэйчүүд дунд явуулсан судалгаагаар оролцогчдын талаас илүү буюу 62 хувь нь зул сар гэхэд турсан байхыг хүсч буйгаа хэлжээ. Тэдний 52 хувь нь даашинзныхаа хэмжээг нэг размераар багасгах хүсэлтэй байгаа гэнэ.

Тэгэхээр шинэ жилийн үдэшлэгээр найз нөхөд, ажлын хамт олноо гайхашруулахыг хүсэх нь ихэнх эмэгтэйчүүдийн мөрөөдөл байх нь. Харин мөрөөдлөө бодит болгохын тулд өнөөдрөөс эхлэн эрүүлээр хооллож, хөдөлгөөнөө ихэсгэвэл та шинэ жил гэхэд хүссэн үр дүндээ хүрэх болно. Дашрамд сануулахад, жингээ хасахыг хүсч байгаа эмэгтэйчүүд өдөрт 1400 ккал-аас илүүгүй тэжээл бүхий хоол хүнс идэж байх хэрэгтэй гэсэн шүү. Танд амжилт хүсье.
0 Сэтгэгдэл
Яг
Тиймээ би енеедреес эхлэж байна. Уг нь гайгуй буур дажгуй байсан чинь гэртэй амраад янз бурийн кекс торт хийж узэж байна гэж идсээр байтал аймар хурдан 3 кг нэмдэг юм байна. Гэтэл хасах гэж яаж уйлээ уздэг билээ дээ.
2013.11.03
























