Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
Санаанд оромгүй аварга том 10 амьтан
Угаасаа том биетэй амьтад байна аа, цэнхэр халим, заан гээд. Гэтэл та бидэнд ойр байдаг амьтад хүртэл биеэр янз бүр байх нь бий. Гэтэл зарим нь бусдаасаа ер бусын том байх нь нэг биш. Тэднийг бид мэдэх бил үү, судалж үзсэн бил үү.

Зургаан фут цурхай

Колорадогаас барьсан нэг  цурхай 1,8 метр хүрсэн нь энэ төрөл дотроо байдаггүй дээд амжилт. Түүнийг бас “хүний мах иддэг загас” хэмээн нэрлэсэн.

Аварга том жаран хөлт

Жаран хөлт гэхээр бид мэднэ дээ, ер нь л өт шүү дээ. Гэтэл 28 см урт энэ жаран хөлтийг ёстой Юрийн галавын амьтан гэхээс яахав.

Тасманы аварга хавч

Тасманы голд байдаг бараг нэг метр урт энэ хавч 3,0 кг илүү жин дардаг. Голын мангас ч гэж нэрлэдэг энэ хавч тунгалаг усанд амьдарна.

Зэрлэг гуар

Энэтхэгийн зэрлэг бух гуар газар дээрх аварга амьтны нэг яах аргагүй мөн. Гурван метр хэртэй урт биетэй тэр 1600 кг жин дарна. Гуар луу бар дайрахад тэрээр хэдэн хэсэг болгоод хаячихсан тохиолдол байдаг л байна.

Хэт өссөн мэлхий

Гурван кг орчим жинтэй энэ мэлхийг хэт өссөн гэхээс яахав. Америкт байдаг энэ бух-мэлхийн амжилтыг өөр ямар ч мэлхий эвдээгүй л байгаа даа.

Аварга том сом загас

Энэ аварга амьтан бараг таван метр хүрнэ. Тэр бүр хүн алсан хэрэгт орсон гээд байгаа.

Ер бусын том саламандра

Хятадын энэ аварга том саламандра газар уснаа явагч  хамгийн том амьтан байж ч мэдэх.

Цэнхэр тагтаа

Манай гаригийн хамгийн том тагтаа гэдэг үзэсгэлэнтэй шувуу бол үнэхээр гайхамшигтай жигүүртэн. Биеийн урт нь заримдаа нэг метр хүрч жин нь 3,6 кг болно. Хотод амьдардаг өөрийн төрлөөсөө хэд дахин том шүү дээ.

Далайн заан

Далай дахь энэ махчин зургаан метр урт, 5000 кг жин хүрнэ. Азаар тэр далайдаа амьдарч далайн амьтдаараа хооллоод хүнийг хүнс гэж нэг их бодохгүй юм даа.

Альбатрос

Далайн энэ шувуу далавчаа дэлгэхэд 3,5 метр болно. Өөрийнх нь жин 13 кг. Энэ шувуу 12 хоногийн хугацаанд буулгүйгээр 6000 км зам туулдаг гэдэг шүү.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан