COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг УИХ-ын гишүүд дэмжиж байна
МЗХ, Монголын автозамчин залуучуудын холбоо, НЕТГ-ын дэргэдэх “New image” клуб “Унадаг Дугуйтай Улаанбаатар”, төслийг дэмжигч мянга мянган иргэдээ төлөөлөн 2012 онд МЗХ-ны санаачилгаар байгуулагдсан “УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон тус бүлгийн гишүүдэд танилцуулж өргөн барьсан билээ. Тэр үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Бидний төлөөлөл, ирээдүй хойчийн залгамж халаа залуус маань “Унадаг дугуйтай Улаанбаатар” төслийг санаачлан өргөн барьж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Лобби бүлэг байгуулагдсанаас хойш анх удаагаа залуусыг дэмжсэн төсөл орж ирж байгааг онцолоод энэхүү төслийг “Лобби бүлэг”-ийн дэд даргынхаа хувиар мөн УИХ-ын гишүүнийхээ хувиар дэмжих болно” хэмээн хэлж байсныг санаж байна.

Төслийн багийнхан бүх гишүүдэд төслөө биечлэн танилцуулж байгаа бөгөөд өчигдөр л гэхэд УИХ-ын эрхэм гишүүд болох Ж.Энхбаяр, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, А.Бакей, Д.Ганбат, С.Ганбаатар, Ц.Дашдорж Лу.Гантөмөр, А.Тлейхан зэрэг гишүүд дэмжсэн гарын үсгээ зурлаа.
Одоо МЗХ үлдсэн гишүүдээс санал авахаар залуусынхаа төлөөлөл болон явж байгаа юм. УИХ-ын гишүүд, мөн сонирхсон хүн бүхэн төслийн талаар мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь харахыг хүсвэл ZUN.MN орж үзэж боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл