Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
372 тонн жинтэй Майдар бурханы тэргүүнийг заллаа

Чингис хааны нэрэмжит төв талбайд байрлах “Их Майдар” төслийн төвд Майдар бурханы тэргүүнийг залах ёслолын ажиллагаа боллоо.

Өндөр гэгээн Занабазарын урласан Майдар бурханы сэрэг дүрийг  54 метр өндөр хэмжээтэй урлаж, 108 метр өндөр суварган байгууламжийн хамт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Өгөөмөрийн Зүрх уулын энгэр хэмээх газарт цогцлоон босгох “Их майдар” төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Өнгөрсөн оны долдугаар сард анхлан Майдар бурханы бойв буюу өлмийг залж, “Их Майдар” төслийг танилцуулж байсан бол өнөөдөр Майдар бурханы тэргүүнийг танилцуулж байна. Энэхүү ажлыг “Их майдар” сан ерөнхийлөн гүйцэтгэж байгаа юм. Төслийн төлөвлөгөөний дагуу 2013-2014 онд багтааж байгууламжийн суурь, 2015 онд суварган байгууламжийн ган төмөр хийцийн барилга угсралт гадна тохижилтын ажлыг гүйцэтгэн 2016 онд ашиглалтад оруулахаар Их Британийн Тони Жи энд Партнерс компанийн боловсруулсан  зураг төслийн дагуу тус компанийн хяналт дор манай улсын 100 гаруй барилгын инженер техникийн ажилчин олон улсын зөвлөх инженерүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.

Их Майдар бурхан нь бад цэцгэн суурийн хамт нийт 54 метр өндөр, өвлийн нөхцөлд -45 хэм хүртэлх хүйтнийг даах чадвартай, 202 тонн ган төмрөөр дотор хийцийг угсран, уран цутгуурын нарийн арга технологи ашиглан бүтээх юм байна. Ингэхдээ  зэс 80 хувь, цагаан тугалга есөн хувь, цинк гурван хувийн тус тус агууламж бүхий ASTMB584/C90300 стандартын, ердийн байгалийн нөхцөлд 1000-аас илүү жил хэлбэр төрхөө  хэвийн хадгалах чадвартай, хүрэл болон гуулин төрлийн, зургаан мм зузаан нийт 170 тонн материалаар бүтээж байгаа юм. Нийт 372 тонн бурханыг суварган барилгын хамтаар барилга бүтээцийн инженерийн тооцооны найман баллын газар хөдлөлт, далайн хар салхины хүчтэй тэнцэхүйц байгалийн гамшгийг давах чадвартай байхаар  боловсруулжээ. Мөн энэхүү хөшөө нь Нью-Иорк хотод байрлах Эрх чөлөөний хөшөөнөөс 8 метр, Цонжин болдогт байрлах Чингисийн хөшөөнөөс 14 метрээр өндөр байх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан