АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Т.Ганболд: Хууль эрхзүйн орчин өөрчлөгдвөл жилд 30 тонн алт олборлоно
Манай улс өнгөрсөн онд 5.6 тонн алт олборлосон мэдээлэл бий. Энэ онд алт олборлолт 67.8 хувиар өссөн байна. Алтны наймаа далд хэлбэрт шилжихэд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль гээд олон хүчин зүйл нөлөөлсөн гэдэг. Хэдийгээр өнөөдөр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үйлчлэхгүй байгаа ч одоо олборлож буй алтанд 10 хувийн татвар төлж байгаа. Ингээд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболдоос алт олборлогчдын өнөөгийн байдлыг тодрууллаа.
-Алтны уурхайн хөрөнгө оруулалт сэргэх төлөв байна уу?
-Сүүлийн 10 жилд дэлхийн зах зээл дээр үнэ нь өсч, тогтвортой байгаа эрдэс баялгийн нэг бол алт. Иймд алтны салбарт хөрөнгө оруулах сонирхол их байдаг. Харамсалтай нь, манай улсын хөрөнгө оруулалтын орчин тодорхойгүй байлаа. Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш алтны салбарыг сонирхох нь нэмэгдсэн.
-Одоо алттай холбоотой хоёр хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэж байгаа. Эдгээр хууль батлагдвал алт олборлолт нэмэгдэх болов уу?
-Тийм. Алтны салбарт хууль эрх зүйн орчин төдийлэн тааламжтай биш байна. УИХ-аар Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хууль, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Энэ хуулиуд батлагдвал алт олборлолт, төв банкинд тушаах нь сайжирна гэдэг хүлээлттэй байна.
-Монголбанкинд алт тушаалт өслөө гэсэн. Ийм шалтгаантай байжээ гэж ойлгож болох уу?
-Болно. Олон компани Алтны худалдааг ил тод болгох тухай хууль хэлэлцэж байгаатай холбоотой алтаа тушааж эхэлж байгаа байх. Энэ хууль батлагдаад татварыг нь 2.5 хувь болговол алт олборлогч компаниуд, төр засагт аль алинд нь ашигтай.
-Хууль эрх зүйн орчин нь өөрчлөгдсөнөөр жилд хэдий хэмжээний алт олборлох боломжтой юм бол?
-Манай алтны холбооноос хийсэн судалгаагаар хууль эрх зүйн орчин нь өөрчлөгдвөл 2015 он гэхэд жилд 30 гаруй тонн алт олборлох тооцоо бий. Үүнд “Оюу толгой”, “Бороо гоулд” компанийн олборлосон алт орохгүй. Учир нь, тэд Хөрөнгө оруулалтын тусгай гэрээтэй компани юм.
Манай улс өнгөрсөн онд 5.6 тонн алт олборлосон мэдээлэл бий. Энэ онд алт олборлолт 67.8 хувиар өссөн байна. Алтны наймаа далд хэлбэрт шилжихэд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль гээд олон хүчин зүйл нөлөөлсөн гэдэг. Хэдийгээр өнөөдөр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар үйлчлэхгүй байгаа ч одоо олборлож буй алтанд 10 хувийн татвар төлж байгаа. Ингээд Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Т.Ганболдоос алт олборлогчдын өнөөгийн байдлыг тодрууллаа. -Алтны уурхайн хөрөнгө оруулалт сэргэх төлөв байна уу?

0 Сэтгэгдэл