COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
“Career Week 2013” тав хоногийн үйл ажиллагаа зохион байгуулагдана

Монголын Залуучуудын Холбоо, “АЙЕСЕК” Олон Улсын Оюутны Байгууллага залуучуудад чиглэсэн сайн дурынхны төсөл хөтөлбөр, үйл ажиллагаанд хамтран ажиллах санал солилцлоо. Харин “АЙЕСЕК” Олон Улсын Оюутны Байгууллагаас “Career Week 2013” тав хоногийн үйл ажиллагааг 11-р сарын 18-22 ны өдрүүдэд зохион байгуулахааар болжээ. Энэхүү сургалт зөвлөгөөг СЭЗДС 11-р сарын 18, ЭМШУИС 11-р сарын 19, ШУТИС 11-р сарын 20-21, МУИС 11-р сарын 22-нд болох юм байна. Уг арга хэмжээнд хүрэлцэн ирснээр үнэ төлбөргүй гадаадад суралцах боломж, арга замууд, томоохон байгууллагуудад нээлттэй ажлын байрны талаарх мэдээлэл, шаардлагууд, мөн тэдгээр мэргэжлүүдийн талаар тухайн байгууллагуудын мэргэшсэн ажилчдаас зөвлөгөө тайлбар авах боломжтой ажээ. Дашрамд дуулгахад уг байгууллага нь 1948 онд байгуулагдсан бөгөөд өдгөө дэлхийн 124 гаруй орны 2400 гаруй их дээд сургуулийг эгнээндээ нэгтгэж 62000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа идэвхитэй явуулж байгаа ажээ. Оюутнуудад манлайлах авъяас чадвар, бизнес сэтгэлгээг хөгжүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц чадварлаг мэргэжилтэн болоход нь тусалж дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулдаг байна.

0 Сэтгэгдэл