Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо Технологийн компаниудыг Монголд хөрөнгө оруулахыг урив Олон улсын олимпын хорооны 46 дугаар чуулган Швейцарь Улсын Лозанн хотод болж байна Сонгинохайрхан дүүрэг 115000м.кв талбайд ногоон байгууламжийн арчилгаа усалгааг тогтмол хийж байна МИАТ:“Бойнг” 787-9 өргөн биетэй онгоцыг анх удаа хүнд хэлбэрийн засвар үйлчилгээнд амжилттай орууллаа “Улаанбаатар хотын ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа Б.Нарангарав: Төрийн албан хаагч төрийн албаараа дамжуулан нийгэм болон иргэдэд ёс зүйн нөлөө үзүүлдэг ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЭГЧ CATL КОМПАНИ МОНГОЛ УЛСАД ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ Нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмон хот байгуулалтын чиглэлээр ШУТИС-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгөх нь нийслэлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг байна
“Цагаан уул-2014” наадмын бүртгэл эхэллээ

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадам 16 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн жил “Монгол хэлний яруу сайхны төлөө” уриатайгаар зохион байгуулагдсан энэхүү наадамд 150 орчим хайрын шүлгийн тэнгэрлэг яруу найрагчид үгийн урнаар уралдсан гэгээлэг үдэш болсон юм. Энэ үдшийг хайрын шүлгээрээ эрхгүй уяраасан залуу яруу найрагч Э.Бүжинлхам /МУИС-ын Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн Сэтгүүлчийн 3-р курсын оюутан/ тэргүүлсэн бол, удаах байранд залуу яруу найрагч Н.Минжинсайхан, Э.Энхболд нар шалгарсныг та бүхэн санаж байгаа байх. “Цагаан уул-2014” хайрын шүлгийн шүүгчээр “Цагаан уул” наадмын хоёр удаагийн тэргүүн байрын шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Болор цом” наадмын эзэн, яруу найрагч Н.Гантулга,“Болор цом”-ын эзэн, “Утга зохиол” сонины эрхлэгч Ж.Баяржаргал, утга зохиол судлаач, яруу найрагч О.Содномпил, 2011 оны “Цагаан уул” наадмын эзэн, залуу яруу найрагч С.Начин нар шүүсэн юм. Залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, нийтийн хүртээл болгох, олон нийтэд сурталчлах зорилготой энэхүү наадам Хайрын шүлэг, Хайрын тухай дууны үг шалгаруулах, Хайрын богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн гурван төрлөөр явагдах ажээ. Орон нутгаас “Цагаан уул-2014” хайрын шүлгийн наадам оролцох иргэд бүтээлээ ирэх оны 1-р сарын 5-аас 25 хооронд орон нутаг дахь МЗХ-ны салбараар дамжуулан ирүүлэх бол, нийслэл хотод байгаа иргэд бүтээлээ МЗХ-ны 201 тоотод авчирч өгөх, мөн МЗХ-ны event@myf.mn онлайн хаягаар ирүүлж болох юм. Оролцогчид анкетаа МЗХ-ныwww.MYF.mn сайтаас татаж авч болох бөгөөд яруу найрагч бүр гурван бүтээлээ ирүүлэх боломжтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан