COP17 хурлын үеэр "Нарантуул", "Дүнжингарав" худалдааны төвийн авто зогсоолыг хаана
“COP Time”-ийн өргөтгөсөн хуралдаан болж байна
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Ерөнхий сайд БНХАУ-аас сар бүр 12-15 мянган тонн АИ-92 автобензин тогтмол нийлүүлэх хүсэлт тавилаа
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
МИАТ ТӨХК “БОИНГ” КОМПАНИТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Нийслэлд 107 ШТС-аар АИ 92 автобензин түгээж байна
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах I шатны бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ
Гитар уг нь хөгжим боловч бас юу ч байж болно л доо
Гитарын яруу эгшгинд дургүй хэн байх билээ. Ийм ч болохоор гитар хөгжимд хүн бүр дурлаж, залуудаа гитарын утас татаж үзээгүй хүн үгүй биз. Гэхдээ гитар цаг ямагт хөгжим хэвээрээ байгаагүй. Гитар заримдаа авс, ой мод, суултуур гээд юу эс байж болох билээ. Зарим нь энэ байна.
1. Гитар- авс

Хөгжимчин Жон Грэм хар багаасаа л гитар барьж британид 1960-аад онд байгуулагдсан “The Ramrods” хамтлагт тоглож байсан. 2012 онд түүнийг Английн Глостершид нас барахад эхнэр нь түүний насан туршдаа хайрлан дурлаж ирсэн хөгжим хэлбэртэй авсанд оршуулахаар шийдэж 3,65 метрийн хэмжээтэй, Fender Stratocaster загварын гитарын дүрс бүхий авс хийлгэсэн байна. Энэ гитаран авс түүнд 15 настай байхад нь бэлэглэсэн гитарын яг хуулбар байжээ.
2. Гитар-мотоцикл

Америкийн Калифорни мужийн зураач, байкер Рей Нельсон 1981 онд ийм мотоцикл бүтээж америк орноор хөндлөн гулд аялсан. Тэрээр 1960-аад онд байкеруудад зориулсан дууны цомгийн гадар дээрх гитарын зургийг ашиглаж “650 Yamaha” мотоциклын раман дээр энэ хөлгөө бүтээжээ. 1982 онд Сан-Францискогоос Нью-Йорк хүртэл аялахад нь энэ мотоциклд “Америкийн нэг эргээс нөгөө эрэг хүртэл аялсан цорын ганц гитар” гэсэн цол хайрласан гэдэг.
3. Гитар- ой

Аргентины нэгэн фермийн эзэн 72 настай Педро Мартин Утера 1977 онд талийгаач болсон эхнэр Гарсиелагийнхаа дурсгалд зориулан 7000 орчим мод тарьж энэ гитаран ойг ургуулсан. Нэг км орчим урттай энэ гитарын их бие, утас зэргийг өөр өөр төрлийн модоор өнгө ялгаруулж ургуулсан нь онгоцноос үнэхээр гайхамшигтай харагдана.
4. Гитар- давцан

Америкийн Иллинойс мужийн Диксон-Спрингсийн нэгэн хос өөрийнхөө байшингийн дэргэдэх цөөрөмдөө аварга том гитар хэлбэртэй зогсоол давцан байгуулжээ. Зургаан утастай, утас тогтоогчийг нь нарны зайгаар ажилладаг гэрлээр хийчихсэн энэ давцан дээр суугаад ярьж хөөрч байх, бас загас барьж байх таатай биш гэж үү.
5. Гитар-машин

4,3 метр урт энэ гитаран машиныг, холливудын зориулалтын машин бүтээдэг Жеем Орберг зохион бүтээсэн байна. Машин динозавр зэрэг 500 гаруй тусгай машин бүтээсэн Орберг энэ машиныг 1950-иад оны домог болсон Чак Беррийн дурсгалд зориулан бүтээсэн гэдэг.
6. Гитар-завь

Австралийн дуучин, ая зохиогч Жош Пайк өөрийнхөө нэгэн дууны клипний зураг авхуулахдаа ийм санаа сэдсэн. Тэрээр австралийн үйлдвэрийн “Maton” гитарыг завь болгон дуулж Сиднейд зургаа авхуулсан байна.
7. Гитар-суултуурын таглаа

Гитар хөгжимд дурлагчид өөрийнхөө шүтээнээр юуг ч болов хийж таашаал авдгийн нэгэн жишээ бол энэ. Суултуурын, цахилгаан гитарын хэлбэртэй энэ таглааг америкийн Кентукки мужийн “Jammin" Johns” компани хийсэн.
8. Гитар- байшин

Хөгжимд зүрх сэтгэлээрээ дурлаж “кантри” болон “вестерн” хэв маягийн дуу дуулах дуртай Элвис Кардин америкийн Жоржия мужийн Фейетвилл хотноо энэ байшинг барьсан. Тэр Вьетнамын дайнаас эргэж ирээд 353 хавтгай дөрвөлжин талбай бүхий энэ барилгынхаа зургийг гаргаж 1971 онд эхэлсэн ч 16 жил барьсан.
9. Гитар- шат

Энэ бол энэтхэгийн загвар бүтээгч, гитар шүтэн дээдлэгч Притам Дсузагийн бүтээл. Шатны гишгүүр, хашлага энэ бүхэн бүгд нийлээд нэгэн цогц болж яг л жинхэнэ гитар гэсэн үг.
10. Гитаран бассейн

Америкийн Теннесси мужийн Оуквиле хотод 1960 онд хөгжмийн “кантри” урсгалын гол төлөөлөгч Уэбб Пирс бассейнаа ийм хэлбэртэй хийсэн. Аажимдаа Пирс энэ бассейнаа аялал жуулчлалын чиглэлээр ашиглахыг зөвшөөрснөөр 1970-аад онд 30 гаруй мянган жуулчин ирсэн гэдэг.

0 Сэтгэгдэл