АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 70 хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны нөөц ашигласны төлбөр, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 70 хувийг улсын төсөвт, 30 хувийг нь тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ.
Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны нөөц ашигласны төлбөр, газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг улсын татварт хамруулж тооцохоор тусгасан аж. Татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээгээр, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын гэрээгээр татварын орчныг тус тус тогтворжуулах юм байна.
Хайгуулын болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, химийн болон тэсрэх бодисууд, сэлбэг хэрэгсэл, газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материалууд, дээж, газрын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг оруулжээ.
Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгийг хийхээр болж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдан өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны нөөц ашигласны төлбөр, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн 70 хувийг улсын төсөвт, 30 хувийг нь тухайн орон нутгийн төсөвт төвлөрүүлэхээр тусгажээ. Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд газрын тосны нөөц ашигласны төлбөр, газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг улсын татварт хамруулж тооцохоор тусгасан аж. Татварын хувь хэмжээг тогтворжуулах гэрчилгээгээр, Засгийн газраас хөрөнгө оруулагчтай байгуулсан хөрөнгө оруулалтын газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын гэрээгээр татварын орчныг тус тус тогтворжуулах юм байна.
Хайгуулын болон ашиглалтын эхний таван жилийн хугацаанд импортолсон тусгай зориулалтын машин, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, химийн болон тэсрэх бодисууд, сэлбэг хэрэгсэл, газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материалууд, дээж, газрын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг оруулжээ.
Дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд анхны хэлэлцүүлгийг хийхээр болж, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
0 Сэтгэгдэл
























