АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
Даншиг наадмын түрүү бөх 30 саяар байлна
Хөвсгөл нуур–Эгийн голын сав дагуух их цэвэрлэгээ эхэллээ
Я.Содбаатар: Орон нутгийн нөхөн сонгуульд МАН 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа
"Улаанбаатар Их дуулга-2026" тэмцээнд Монголын баг тавдугаар байрт эрэмблэгдлээ
Хүрээ цам – Даншиг наадмаар нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
10 сарын газрын тосны орлого 131.7 тэрбум төгрөг
Уул уурхайн салбарын статистик мэдээллээс үзвэл энэ оны эхний 10 сарын байдлаар зэсийн үйлдвэрлэл 622.3 мянган тонн байна. Энэ нь төлөвлсөн хэмжээнийхээ 79 хувийг гүйцэтгээд буй аж. Молибденийн үйлдвэрлэл 3000 мянган тоннд хүрч төлөвлөснөөсөө давжээ. Ийнхүү зэс, молибденээс олох орлого 81 хувьтай гарав. Харин нүүрсний экспорт 21.9 сая тонн байна. Татварын орлого нь 205 тэрбум төгрөг буюу 55.2 хувьтай байгаа юм. Цайрын үйлдвэрлэлийн хэмжээ 88.4 мянган тоннд хүрч бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт гарлаа. Ашигт малтмалын газар тусгай зөвшөөрлийн төлбөрөөр нийт 32.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүллээ. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 29.9, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 1.4 тэрбум, бусад орлого 1.3 сая төгрөг болов. Газрын тосны газар нийт 135.1 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлээд байна. Үүнээс экспортын газрын тосны орлого 131.7, бусад орлого 3.4 тэрбум төгрөг байгаа аж.


0 Сэтгэгдэл
























